“Холбооны нөөцийн сан” ирэх гуравдугаар сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Америкийн инфляци урт хугацааны зорилтот 2%-иас дээш өссөөр байгаа тул -ийн зүгээс энэ онд бодлогын хүүг гурав удаа нэмэгдүүлэх боломжтой гэж өмнө оны 12 сард мэдэгдээд байсан. Тэгвэл өнөөдөр буюу 1 дүгээр сарын 27-нд Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл мэдэгдэлдээ “ирэх 3-р сарын 15, 16-нд товлогдсон дараагийн хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэх шийдвэрээ гаргана, […]

Нефтийн үнэ 2014 оноос хойш анх удаа нэг баррель нь 90 доллараас давлаа

Нефтийн үнэ өнгөрөгч лхагва гарагт буюу 1 сарын 26-нд нэг баррель нь 90 ам.доллар давсан нь сүүлийн найман жилийн хамгийн дээд үзүүлэлт боллоо. Олон улсын жишиг “Brent” маркийн нефтийн фьючерс 2 хувиар өсөж, 90.07 ам. доллар болсон бол АНУ-ын жишиг “West Texas Intermediate” газрын тосны фьючерс 2 хувиар өсөж, баррель нь 87.43 ам.долларт хүрчээ. Энэхүү […]

Серби улсын иргэдийн эсэргүүцлийн улмаас “Рио Тинто” компанийн литийн төслийн лицензийг цуцаллаа

Серби улсад сүүлийн саруудад олон мянган жагсагчид нийслэл Белград болон тус улсын хоёр дахь том хот болох Нови Сад зэрэг хотын гол замыг хааж литийн уурхайн төлөвлөгөөг эсэргүүцэн олон долоо хоног жагссаны дараагаар Белград хотод болсон хэвлэлийн бага хурал дээр анхны эмэгтэй Ерөнхий сайд Ана Брнабич хэлэхдээ “Серби улс Англи-Австралийн уул уурхайн “Рио Тинто” компанийн […]

Хятад улс эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд бодлогын хүүгээ дахин буурууллаа

Хятад улс эдийн засгийн удаашралаа дэмжих зорилгоор зээлийн үндсэн хүүгээ (LPR) 2020 оны 4-р сараас хойшхи хугацаанд хоёр дахь удаагаа буурууллаа хэмээн Хятадын Ардын банкнаас (PBOC) мэдэгдэв. 1 жилийн хугацаатай зээлийн хүүг 3.8%-иас 10 бариар бууруулж 3.7%, 5 жилийн хугацаат зээлийн хүүгээ 5 бариул бууруулж, 4.65% болгосон бол 7 хоногийн урвуу репо болон 1 жилийн дунд хугацааны зээлийн хүүг тус […]

“Intel” корпораци 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий чипний үйлдвэр байгуулна

Дэлхийн хагас дамжуулагчийн салбарт 30 жилийн турш ноёрхсон “Intel” (NASDAQ:INTC) корпораци дэлхий дахинд учраад буй чипний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлыг багасгаж, Америкийн хагас дамжуулагчийн салбарын аж үйлдвэрийг хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд Охайо мужид дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэх үйлдвэрийг барихаар төлөвлөж байна хэмээн үйл ажиллагааны тайландаа дурджээ. Охайо мужийн “Нью Олбани” дахь 1000 акр талбайд дор хаяж […]

“Алибаба” компани АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна уу?

АНУ-ын Засгийн газрын зүгээс цахим худалдааны тэргүүлэгч компани болох “Alibaba”-ийн АНУ дахь үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч компанийг шалгаж байгаа бөгөөд компани нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж буйгаа мэдэгдлээ. Энэхүү шалгалтын гол зорилго нь тус компани АНУ дахь үйлчлүүлэгчдийн хувийн мэдээлэл, оюуны өмч зэрэг мэдээллийг хэрхэн хадгалдаг, Хятадын засгийн газарын […]

Криптод хамгийн ээлтэй эдийн засаг гэгддэг Сингапур биткойны АТМ машинуудаа хааж байна.

Сингапурын “Мөнгөний бодлогын газар” (MAS)-аас криптовалютыг иргэд, олон нийтэд сурталчлахгүй байх тухай удирдамж гаргасны дагуу Сингапурын тэргүүлэгч крипто АТМ оператор болох “Daenerys & Co” компани хотын хэмжээнд таван крипто АТМ машины үйлчилгээгээ зогсоолоо. Улмаар өрсөлдөгч “Deodi Pte” компани ч мөн АТМ машины үйлчилгээгээ зогсоож сүлжээгээ унтраахаас өөр аргагүйд хүрлээ. Тус улс криптовалютын зар сурталчилгаатай холбоотой зохицуулалт хийж […]

Европт анх удаа цахилгаан автомашины борлуулалт дизель хөдөлгүүртэй автомашиныхаас давжээ

Өнгөрсөн оны 12-р сард Европт цахилгаан автомашины борлуулалт анх удаа дизель хөдөлгүүртэй автомашинаас давсан тухай Financial Times (FT) сонин мэдээлэв. Дизель хөдөлгүүртэй автомашин сонирхох хэрэглэгчдийн тоо цөөрч байгаагийн нөгөө талд цахилгаан автомашины зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тогтмол нэмэгдсээр байна. Өнгөрсөн сард Их Британи зэрэг Европын 18 оронд зарагдсан шинэ автомашины 20 орчим хувь нь цэвэр […]

12 сард АНУ-ын инфляци 7 хувьд хүрсэн нь 1982 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо

АНУ-ын инфляци тахал өвчнөөс үүдэлтэй эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал, эдийн засгийг дэмжих зорилготой урамшуулал зэргээс үүдэн эдийн засагчдын төсөөлж байсанчлан өнгөрсөн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд буюу 7%-д хүрсэн бөгөөд сүүлийн 12 сард хамгийн хурдацтай өссөн байна. Лхагва гарагт Хөдөлмөрийн яамнаас хэрэглээний үнийн индекс (ХҮИ) өнгөрсөн сард 11-р сартай харьцуулахад 0.5%, 2020 оны […]

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтын улмаас Хятадын арилжааны векселийн зөрчил нэмэгдэж байна

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын өр төлөх чадвар буурсантай холбоотойгоор төлбөрийн чадварын хувьд өндөр зэрэглэлтэй компаниас гаргадаг богино хугацаатай, барьцаагүй үнэт цаас буюу арилжааны векселийн төлбөр төлөлтийн “хугацааг хоцроосон” Хятадын компаниудын тоо өнгөрсөн сартай харьцуулахад 26%-иар өссөн байна. “Шанхайн арилжааны векселийн бирж”-ийн мэдээлснээр өнгөрсөн оны 8-р сарын 1-ээс 12-р сарын 31-ний хооронд нийт 484 компани […]