💰 ХААН банк ХК 2026 оны эхний 9 сард 550.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оны мөн үеэс 4.1%-ийн өсөлт үзүүллээ.
📈 Нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 33.2%-иар өсөж, 29.2 их наяд төгрөгт, цэвэр зээлийн багц 20.6%-иар өсөж, 16.2 их наяд төгрөгт хүрлээ. Харин эздийн өмч 11.6%-иар нэмэгдэж, 3.0 их наяд төгрөгт хүрсэн байна.
📊 Хүүгийн орлого 25.8%-иар өсөж, 2.7 их наяд төгрөгт хүрсэн бол хүүгийн зардал 35.9%-иар нэмэгдэж, 1.6 их наяд төгрөг болжээ. Хүүгийн зардлын өсөлтийн хурд хүүгийн орлогынхоос өндөр байсан ч цэвэр хүүгийн орлого 13.9%-иар өсөв.
Чанаргүй зээлийн эзлэх хувь (NPL) 4.1% болж, өмнөх оны мөн үеэс 0.1 нэгж хувиар нэмэгджээ. Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 25.5% байна.
2026/10/20-ны өдрийн хаалтын ханшаар тооцсон үнэ дансны үнийн харьцаа (P/B) 1.3x байна. Энэ нь хувьцааны зах зээлийн үнэ нэгж хувьцаанд ногдох дансны үнээс ойролцоогоор 30%-иар өндөр үнэлэгдэж байна.









