Skip links

📈 ДОТООД АРИЛЖААНЫ 7 ХОНОГИЙН ТОЙМ




📌 Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 16.7 их наяд төгрөгт хүрч, оны эхнээс 20.7%-иар өссөн бол өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.19%-иар буурсан үзүүлэлттэй байна.

🔝Харин ТОП-20 индекс өмнөх 7 хоногт 66,842.1 нэгжид хүрч, 0.34%-иар өсөв. Тус индекс нь 2026 он гарснаас хойш 22.7%, өмнөх оны мөн үеэс 35.6%-иар өссөн байна. ТОП-20 индекс түүхэн дээд түвшнээ шинэчилсээр байгаа нь хөрөнгө оруулагчдын арилжааны идэвх нэмэгдэж, индексэд багтдаг томоохон компаниудын хувьцааны ханшийн хөдөлгөөн зах зээлд эерэг нөлөө үзүүлж байна.

⬆️ Хамгийн их өссөн:
“ЛэндМН ББСБ” ХК (LEND)-ийн хувьцааны ханш 12.6%-иар өсөж, 176.4₮-т хүрч ТОП-20 индексийн хамгийн их өсөлттэй хувьцаа болж байна.
⬇️ Хамгийн их буурсан:
“Улсын их дэлгүүр” ХК (UID)-ийн хувьцааны ханш 3.2%-иар буурч, 3001₮-т хүрэн өнгөрөгч долоо хоногийн хамгийн их бууралтыг үзүүлсэн байна.
💰 Хамгийн их арилжаалагдсан:
“Хаан банк” ХК (KHAN)-ийн хувьцаа 7 хоногийн хугацаанд нийт 792.3 сая төгрөгөөр арилжаалагдаж, арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн хэвээр байна.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.