Skip links

🕊️ АНУ-ИРАН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦЭЭР

  1. Хугацааны хүрээ: Дайнаас энх тайван хүртэл

2026 оны 02-р сарын 28 өдөр АНУ-Израйлын хамтарсан цэргийн хүч Иранд цохилт өгснөөс хойш 4 сар орчмын дараа буюу 2026 оны 6-р сарын 17-18-нд АНУ, Иран хоёр улс цэргийн ажиллагааг зогсоох тухай 14 заалт бүхий Харилцан ойлголцлын санамж бичиг(МОЮ)-т АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Францын Ерөнхийлөгч Макроны хамт Версалийн ордонд, Ираны Ерөнхийлөгч Пезешкиан Тегеранд тус тус гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хэдий эцсийн гэрээ биш ч дайныг зогсоох, хэлэлцээрийн хүрээ тогтоох чухал алхам юм.


  1. Санамж бичигт тусгасан 14 заалтын товч агуулга

Эдгээр заалтыг цэргийн ажиллагааг шууд зогсоох, эдийн засгийн үйл ажиллагааг нээх (газрын тос, тээвэр, хориг арга хэмжээ, царцаасан хөрөнгө), цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхгүй байх баталгаа гэсэн 3 үндсэн хэсэгт хувааж харж болохоор байна. Түүнчлэн асуудлыг нарийвчлан хэлэлцэх хугацааг 60 хоногоор тогтоож, эцсийн байдлаар НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолоор баталгаажуулахаар санамж бичигт тусгасан байна.

  1. Бүх фронтод (Ливаныг оруулсан) цэргийн ажиллагааг нэн даруй, бүрэн зогсоох
  2. Талууд харилцан үл довтлолцох, шинэ дайн эхлүүлэхгүй байх амлалт
  3. Талууд харилцан бие биений тусгаар байдлыг хүндэтгэн үзэх, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх 
  4. Хэлэлцээрийг 60 хоногийн дотор (талуудын тохиролцоогоор сунгах боломжтой) эцэслэх
  5. Хэлэлцээрийн үед статус кво-г хадгалах: Иран цөмийн хөтөлбөрөө одоогийн түвшинд зогсооно, АНУ шинэ хориг арга хэмжээ, нэмэлт цэрэг байршуулахгүй 
  6. АНУ-ын Хормузын хоолойд байршуулсан цэргийн бүслэлтийг үе шаттайгаар, 30 хоногийн дотор бүрэн цуцлах 
  7. Иран Хормузын хоолойгоор аюулгүй өнгөрөх боломжийг нээж өгөх, 60 хоногийн турш худалдааны хөлөг онгоцноос хураамж авахгүй байх
  8. Меморандум хэрэгжиж эхэлмэгц Ираны царцаасан хөрөнгийг чөлөөлөх 
  9. АНУ-ын Сангийн яам Ираны түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн, холбогдох үйлчилгээний экспортод тавьсан хоригийг цуцлах 
  10. АНУ-ын бүх хориг арга хэмжээг шат дараалан цуцлах хувиарыг хэлэлцэж тохиролцох
  11. Ираны сэргээн босголтод АНУ-аас дор хаяж 300 тэрбум ам.долларын санхүүжилтийг олгох 
  12. Иран цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхгүй гэдгээ дахин баталгаажуулах
  13. Баяжуулсан уранийн нөөцийг ОУАЭХА-ийн хяналтан дор тухайн газар дээр “down-blending” /шингэлэх/ хийх 
  14. Эцсийн гэрээг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн заавал биелэх тогтоолоор баталгаажуулах

3. Зах зээлийн хариу үйлдэл
Уг хэлэлцээрт гарын үсэг зурагдсаны дараа зах зээл маш хурдан хариу үзүүлсэн. АНУ-ын газрын тосны үнэ 4.8%-аар буурч баррель тутамд 80.75 ам.доллар, Brent тос 4.7%-аар буурч 83.17 ам.доллар болсон байна. Ази тивийн хувьцааны зах зээл эрс өсч, Японы Nikkei 225 индекс 5.5%-иар, Өмнөд Солонгосын Kospi 5.7%-иар тус тус өссөн бол АНУ-ын индексүүд (S&P 500, Nasdaq) мөн өссөн байна. ОУЭХА (IEA)-ийн тооцооллоор дайны үеийн хорио цээр дэлхийн зах зээлээс өдөрт ойролцоогоор 14 сая баррель нийлүүлэлтийн тасалдалыг бий болгож байсан бол энэхүү хэмжээ буцаж хэвийн болоход хэдэн сар шаардагдах магадлалтайг дурджээ.

4. Хөрөнгө оруулагчдын цаашид анхаарал хандуулах асуудлууд

Санамж бичгийн зарим заалтыг 60 хоногийн дотор (талуудын тохиролцоогоор сунгах боломжтой) эцэслэн тохиролцож, гэрээнд тусгахаар шийдвэрлэсэн ч биелэгдэх магадлал бага, эргэлзээтэй, тодорхой бус зүйлс нилээдгүй байна. Үүнд:

  • АНУ-ын бүх хориг арга хэмжээг цуцлах хуваарь, дэс дараалал (10-р заалт)
  • 300 тэрбум долларын сэргээн босголтын сангийн хэрэгжих механизм, аль бүс нутгийн түншүүд хувь нэмэр оруулах (11-р заалт)
  • Ираны баяжуулсан уранийн нөөцийг ОУАЭХА-ийн хяналт дор шингэлэх аргачлал, баталгаажсан тайлан, гүйцэтгэл (13-р заалт)
  • Хормузын хоолойд байршуулсан тэсрэх бөмбөг, бусад саадыг зайлуулсаны дараа тус хоолойн тээврийг тогтвортой, хэвийн болгох
  • 60 хоногийн хугацаанд далайн тээврээс хураамж авахгүй байх ч цаашид хэрхэх нь тодорхой бус. Үүнд: дайны эрсдэлийн нэмэгдэл, даатгалын зардал гэх мэт (7-р заалт)
  • Гэрээг эцэслэн баталгаажуулах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн заавал биелэх тогтоолыг боловсруулж батлах (14-р заалт)
  • Статус квог хэлэлцээрийн хугацаанд зөрчилгүй хадгалах — Иран цөмийн хөтөлбөрөө одоогийн түвшинд зогсоох, АНУ шинэ хориг, цэрэг байршуулахгүй байх (5-р заалт) — Учир нь энэхүү заалт хамгийн түрүүнд зөрчигдөх магадлал өндөр бөгөөд хэрэв тийм үйлдэл гарвал бусад хэлэлцээрт саад учрах, хугацааны хувьд сунжрах эрсдэлтэй.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.