“Яасан том болчихоо вэ…”
Энэ үгийг эцэг эх бүр нэг л өдөр өөрийн эрхгүй хэлдэг. Өчигдөрхөн л хөтлөөд явж байсан жаахан гар, өнөөдөр аль хэдийнээ өөрийн мөрөөдөлтэй, өөрийн ертөнцтэй хүн болжээ. Хүүхэд нас харвасан сум шиг өнгөрдөг. Харин тэр хугацаанд хийсэн зөв санхүүгийн бэлтгэл ирээдүйд хамгийн том түшиг болдог. Тэдний ирээдүйд зориулсан бидний бэлтгэл бас хамт томорч байна уу?
Ирээдүйд нь өнөөдрөөс бэлдэцгээе….

Санхүүгийн зөв төлөвлөлт гэдэг зөвхөн мөнгө хуримтлуулах тухай биш.
Энэ бол:
- Хүүхдийнхээ мөрөөдлийг дэмжих итгэл
- Ирээдүйн том алхам бүрт нь түшиг болох хамгаалалт
- Эцэг эх хүний тайван, итгэлтэй маргааш юм
Хүүхэд тань өнөөдөр цэцэрлэгт явж байгаа ч маргааш их сургуулийн босго алхах мөч ирнэ. Тэр үед санхүүгийн дарамтгүй байхын тулд өнөөдрөөс бага багаар хуримтлуулах нь хамгийн зөв шийдэл юм.
- Хүүхдээ их сургуульд ороход нь мөрөөдлийг нь ИТГЭЛТЭЙГЭЭР дэмжих үү?
Сар бүр хүүхдийн 100,000₮-өөр насанд хүртэл нь хөрөнгө оруулбал:
- 5 насанд ≈ 11 сая₮
- 10 насанд ≈ 36 сая₮
- 15 насанд ≈ 94 сая₮
- 18 насанд ≈ 162 сая₮
Харин сар бүр хүүхдийн мөнгө 100,000₮ нэмээд аав, ээж нь 200,000₮ нэмж насанд хүртэл нь хөрөнгө оруулахад:
- 5 насанд ≈ 26 сая₮
- 10 насанд ≈ 94 сая₮
- 15 насанд ≈ 252 сая₮
- 18 насанд ≈ 434 сая₮

- Хүүхдийнхээ хурим, шинэ амьдралын эхлэлд хамтдаа ХӨРӨНГӨ ОРУУЛАХ уу?
Нэг л мэдэхэд тоглоомоо тэвэрч явсан жаахан үр тань өөрийн гэсэн гэр бүлээ эхлүүлэх мөчтэй золгоно. Тэр өдөр эцэг эх бүрийн зүрхэнд баяр, догдлол, бахархал зэрэгцэн байдаг. Харин тэр аз жаргалтай мөчийг санхүүгийн дарамтгүйгээр угтахын тулд өнөөдрөөс эхэлсэн жижигхэн хуримтлал хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болно.
18 наснаас нь эхлэн сар бүр 500,000₮-ийн тогтмол хөрөнгө оруулалт хийснээр:
- 20 насанд ≈ 18 сая₮
- 22 насанд ≈ 42 сая₮
- 25 насанд ≈ 96 сая₮ дүнг бүрдүүлэх боломжтой.
Үнэ цэнийг хамтдаа бүтээе. Үрийнхээ төлөө өнөөдрөөс бэлдэцгээе








