Skip links

💰ТОП 20 ИНДЕКСИЙН ХК-ИУДЫН 2025 ОНЫ НИЙТ ӨГӨӨЖ

(Ногдол ашгийн өгөөж + Ханшийн зөрүүний ашиг)

💸📊2025 оны ногдол ашгийн улирал албан ёсоор өндөрлөлөө. Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл дээр ногдол ашгийн өгөөжөөс гадна хувьцааны ханшийн өсөлт хөрөнгө оруулагчдын нийт өгөөжид чухал нөлөө үзүүлэх болсон бөгөөд 2025 онд энэ хандлага үргэлжилсэн хэвээр байлаа. ТОП-20 индексийн компаниудын нийт өгөөжийн дундаж 12.6%-д хүрсэн бөгөөд хэрэглээ, банк санхүү болон финтек салбарын хувьцаанууд хөрөнгө оруулагчдад хамгийн өндөр өгөөжийг өгчээ. Ингээд 2025 оны ТОП-20 индексийн компаниудын ногдол ашгийн өгөөж болон ханшийн зөрүүний ашгийг нэгтгэн харж, хамгийн өндөр нийт өгөөжийг бий болгосон хувьцаануудыг дүгнэж хүргэе.

📈 ХАНШИЙН ЗӨРҮҮНИЙ АШИГ:

2025 онд ханшийн өсөлтөөр:
🔹 Премиум Нэксус (CUMN) — 52%
🔹 СҮҮ ХК (SUU) — 41%
🔹Эм Жи Эл Акуа (MGLA) — 36% үзүүлэлтээр тус тус зах зээлээ тэргүүлсэн байна.

💸 НОГДОЛ АШГИЙН ӨГӨӨЖ:

Ногдол ашгийн өгөөжийн хувьд Мандал даатгал (MNDL), Инновэйшн инвестмент (QPAY), Хаан банк (KHAN) зэрэг компаниуд өндөр өгөөжөөрөө онцгойров.

Тухайлбал:
🔹 MNDL — 20%
🔹 QPAY — 19%
🔹 KHAN — 18%
🔹 MSE — 15%
🔹 APU — 13% ногдол ашгийн өгөөжтэй байна.

💰 НИЙТ ӨГӨӨЖ:

2025 оны нийт өгөөжийн үзүүлэлтээр Премиум Нэксус (CUMN), СҮҮ ХК (SUU), Хаан банк (KHAN) зэрэг компаниуд зах зээлд тэргүүлжээ.

Тухайлбал:
🔹 CUMN — 52.4%
🔹 SUU — 42.9%
🔹 KHAN — 37.7%
🔹 MGLA — 36.3%
🔹 QPAY — 32.0% нийт өгөөжтэй байна.

📌 Эдгээр компаниудын хувьд ханшийн өсөлт (2025.01.01-2025.12.31-ний ханшийн зөрүү) болон ногдол ашгийн өгөөж (2025 оны жигнэсэн дундаж ханшаар тооцсон) хослон нийт өгөөжийг бүрдүүлсэн бол CUMN, SUU, MGLA зэрэг хувьцаануудын өгөөжийг голлон ханшийн өсөлт тодорхойлжээ.

🧐 АНХААРАЛ ТАТАХ ХУВЬЦААНУУД:

Дээрх графикаас харахад:
✔️ KHAN, QPAY, MNDL зэрэг компаниуд ханшийн өсөлт болон ногдол ашгийн өгөөжийг зэрэг хослуулсан “тэнцвэртэй өгөөж”-өөрөө ялгарч байна.

✔️ Харин CUMN, SUU, MGLA зэрэг хувьцаануудын өгөөжийг голлон ханшийн өсөлт бүрдүүлжээ.

✔️ TDB, GOV, UID зэрэг компаниуд ногдол ашиг тараасан хэдий ч ханшийн уналт нь нийт өгөөжид сөргөөр нөлөөлжээ. 

💰 НОГДОЛ АШГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ДҮР ЗУРАГ:

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлснээр нийт 86 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарилах эсэх талаарх шийдвэрээ ирүүлснээс 47 хувьцаат компани буюу нийт хувьцаат компанийн 54.66 хувь нь 946.54 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол 39 хувьцаат компани буюу 45.34 хувь нь ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн байна. 

Үүнээс:
I ангиллын 21 компани — 909.9 тэрбум төгрөг
II ангиллын 19 компани — 35.3 тэрбум төгрөг
III ангиллын 6 компани — 1.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Мөн нийт ногдол ашгийн:
🏦 57.5%-ийг нэр бүхий 4 банк бүрдүүлж байгаа бол
🚀 Сүүлийн 3 жилд IPO хийсэн 5 компани нийт 52.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон байна.

📌 ДҮГНЭВЭЛ:

2025 онд Монголын хөрөнгийн зах зээл дээр:
📈 ханшийн өсөлт давамгайлсан өсөлтийн хувьцаанууд — CUMN, SUU, MGLA
💰 тогтвортой ногдол ашигтай компаниуд — KHAN, MNDL, SBM
⚖️ ханш + ногдол ашгийн тэнцвэртэй өгөөжтэй хувьцаанууд — QPAY, KHAN, LEND гэсэн байдлаар ялгарч байна.

Ногдол ашгийн хэмжээ өндөр түвшинд хадгалагдаж, олон компани тогтмол өгөөж түгээж буй нь Монголын хөрөнгийн зах зээл илүү өгөөж төвтэй, хөрөнгө оруулагчдад ээлтэй чиглэл рүү хөгжиж байгааг илтгэж байна.

Бусад мэдээлэл