2025 оны 9-р сард Монгол улсын жилийн инфляцын түвшин 9.0% байсан бол 2026 оны 9-р сард 12.9% болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.9 нэгж хувиар эрчимжлээ.
Өсөлтөд:
🔹Хүнсний бараа, ундаа, усны бүлэг – 5.6 нэгж хувь (43.8%)
🔹Тээврийн бүлэг – 2.2 нэгж хувь (17.3%)
🔹Боловсролын үйлчилгээний бүлэг – 1.2 нэгж хувь (9.1%)
🔹Хувцас, бөс бараа, гутлын бүлэг – 0.9 нэгж хувь (7.2%)-аар голлон нөлөөлжээ.
Монголбанкны 9-р сарын төсөөллөөр инфляц 2027 оны II улирлаас алгуур саарч, оны эцэст зорилтот дээд интервал буюу 8% орчимд хүрэх төлөвтэй байгаа талаар мэдээлж байв. Гэвч энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл хэрхэн батлагдах нь инфляцын цаашдын төлөвт томоохон өөрчлөлт оруулах эрсдэлтэй хэвээр байгаа талаар онцолж байв.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, Монголбанк









