Skip links

📊 ДОТООД АРИЛЖААНЫ 7 ХОНОГИЙН ТОЙМ

Өнгөрсөн долоо хоногт ТОП-20 индекс 67,051.0 нэгжид хүрч, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.17%-иар буурсан бол оны эхнээс 23.1%-иар өссөн үзүүлэлттэй байна.

⬆️ Хамгийн их өссөн:

“Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD)-ийн хувьцааны ханш долоо хоногт 2.6%-иар өсөж, ₮7070 хүрсэн нь тухайн долоо хоногийн хамгийн өндөр өсөлт байв.

⬇️ Хамгийн их буурсан:

“ХасБанк” ХК (XAC)-ийн хувьцааны ханш 6.2%-иар буурч, ₮1434 хүрснээр долоо хоногийн хамгийн их бууралтыг үзүүлэв.

💰 Хамгийн их үнийн дүнгээр арилжаалагдсан:

“Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD)-ийн хувьцаа долоо хоногт нийт 583.7 сая төгрөгийн үнийн дүнгээр арилжаалагдаж, арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Үүнээс багцын арилжаа 42.8%-ийг бүрдүүлжээ.

📌 Багцын арилжаа:

11/09-нд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн 40 мянган ширхэг хувьцааг нэг бүрийг нь 6250 төгрөгөөр арилжиж, нийт 250 сая төгрөгийн үнийн дүнгээр багцын арилжаа хийгдсэн байна. Багцын арилжааны нэгжийн үнэ нь 11/06-ны өдрийн хаалтын ханш 6890 төгрөгөөс 9.3%-иар доогуур байв.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.