📌Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 15.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх 7 хоногоос 0.05%-иар буурлаа.
📈Дотоод арилжаа: Өнгөрсөн 7 хоногт ТОП 20 индекс 63,055.0 нэгжид хүрч, өмнөх 7 хоногоос 0.56%-иар буурсан байна.
⬆️⬇️Хамгийн их өссөн, буурсан:
Өнгөрсөн 7 хоногт “Ард санхүүгийн нэгдэл” (AARD)-ийн хувьцаа ТОП 20 индексийн хамгийн өндөр өсөлттэй хувьцаагаар тодорлоо. “Ард санхүүгийн нэгдэл” (AARD)-ийн хувьцааны ханш 700 төгрөгөөр нэмэгдэж, 4,699 төгрөгт хүрсэн нь 17.5%-н өсөлт болж байгаа бол “Таван толгой” ХК (TTL)-ийн хувьцаа 3,250 төгрөгөөр буурч, 57,300 төгрөгт хүрсэн нь 5.4%-ийн уналт болж, өнгөрөгч долоо хоногийн хамгийн их бууралтыг үзүүлсэн байна.
💰 Хамгийн их арилжаалагдсан:
“ХААН Банк” ХК (KHAN)-ийн хувьцаа долоо хоногийн хугацаанд нийт 1.29 тэрбум төгрөгийн үнийн дүнгээр арилжаалагдаж, хоёр долоо хоног дараалан арилжааны үнийн дүнгээр тэргүүллээ.









