Skip links

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ ГЭЖ ЮУ ВЭ? ♂️♀️

Жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь эмэгтэй, эрэгтэй, бүх хүйсийн хүмүүс боловсрол, ажил эрхлэлт, улс төрийн оролцоо, хувийн эрх чөлөө зэрэг амьдралын бүхий л салбарт тэгш эрхтэй, тэгш үүрэгтэй, тэгш боломжуудтай байх тухай ойлголт бөгөөд НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн 17 зорилтуудын 5 дах зорилт юм.

Манай улсын хувьд Дэлхийн Эдийн Засгийн форумын 2024 оны тайлангаар 146 орноос 85-р байрт жагсаж, 2023 оноос 5 байр, 2022 оноос 15 байр ухарсан үзүүлэлттэй байна.

  1. Манай улсад тэгш бус байдлын зөрүү үүссэн зарим үзүүлэлтүүдийг жишээ болгон дурдвал:

Эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс их дээд сургууль, коллежид төгсөгчдийн тоогоор 35.9%-иар доогуур мөн түүнчлэн дундаж наслалтын хэмжээгээр 9.23 жилээр богино үзүүлэлттэй байгаа юм.

Харин эмэгтэйчүүдийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн түвшинээр эрэгтэйчүүдээс 14.6 нэгж %иар доогуур мөн түүнчлэн улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоогоор 3 дахин бага үзүүлэлттэй байна.

2. Тэгш бус байдлын зөрүүг бууруулахад ЗГ-аас ямар ажлууд хэрэгжүүлдэг вэ

ЭРЭГТЭЙЧҮҮДЭД:

  • Эрүүл идэвхтэй амьдралын талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх
  • Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажлууд хийх
  • Боловсролын тэгш бус байдлын зөрүү үүсч буй бүлгүүдийн орчин нөхцлийг сайжруулах

ЭМЭГТЭЙЧҮҮДЭД:

  • Гэр бүлийн харилцаанд гарч буй өөрчлөлтийг үндэслэн эрх зүйн орчныг сайжруулах, хүүхэд асрах чөлөөг эцэг, эх хуваалцах хуулийн заалтыг сурталчлан таниулах
  • Эмэгтэйчүүдийн хөдөлмөр, бизнес эрхлэлтийг дэмжих тусгай нөхцөлтэй зээл олгох
  • Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх

3. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь яагаад чухал вэ?

Олон сөрөг үр дагавраас сэргийлдэг

    Жендэрийн тэгш бус байдал нь ядуурал, ажилгүйдэл, хүчирхийлэл, боловсрол ба ухамсрын доройтол, хариуцлагагүй үйлдэл зэрэг сөрөг үр дагавруудыг дагуулж, улс орны хөгжил нийгэмд сөргөөр нөлөөлөх суурь болдог.

    Эдийн засагт эерэг нөлөөтэй

    • Ажил эрхлэлт болон бизнес эрхлэгчдийн хүйсийн зөрүү тэнцвэржихэд дэлхийн ДНБ-ны хэмжээ 20 гаран %-иар
    • Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо 10%-иар нэмэгдэхэд ЭЗ-ийн өсөлт 1-2%-иар нэмэгдэх боломжтой 

    БИД НИЙТЭЭРЭЭ ОРОЛЦООТОЙ БАЙЖ,

    ХЭНИЙГ Ч ҮЛДЭЭЛГҮЙГЭЭР,

    ТЭГШ ЭРХТЭЙ,

    ТЭГШ ҮҮРЭГТЭЙ,

    ТЭГШ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!

    Бусад мэдээлэл

    Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

    Бондуудын нөхцөл

    Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

    Дотоод арилжаа
    • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
    • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
    • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
    • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

    IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

    • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
    • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

    Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

    Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

    Ulzii&Co capital app:
    Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

    Утсаар холбогдох:
    Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

    Данс нээх -> Гадаад данс нээх

    Салбараар үйлчлүүлэх

    Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

    Брокертой холбогдох утас : 89996377

    Данс нээх -> Дотоод данс нээх

    Ucc.mn вебсайтаар
    Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
    Ulzii&Co capital app
    Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
    Апп татах
    Салбараар үйлчлүүлэх
    Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.