Skip links

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ДЭД САЛБАРУУД.

🗽Бид 2025 оны 10-р сарын 21 өдөр АНУ-ын хөрөнгийн зах зээл ба S&P500 индексийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байсан бол энэ удаагийн нийтлэлээр тус индексийн хамгийн өндөр өсөлттэй салбарын нэг болох “Харилцаа холбооны салбар”-ын дэд салбаруудыг онцолж байна.  2025 он гарснаас хойш хамгийн өндөр өсөлттэй дэд салбаруудаар “Зар сурталчилгааны агентлагууд” 292.5%-иар, “Өргөн нэвтрүүлгийн компаниуд” 58.61%-иар, “Цахим тоглоом, мультимедиа компаниуд” 51.03%-иар тус тус өссөн үзүүлэлтээр тэргүүлсэн байна.                        

🚀Зар сурталчилгааны дэд салбарыг нийт 45 компани төлөөлөн бүрдүүлж байгаа бөгөөд салбарын зах зээлийн нийт үнэлгээ нь 249.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж, орлого нь 71.03 тэрбум ам.долларт хүрч, үнэ/ашгийн харьцаа нь 44.97-тай байна. Тус дэд салбарын хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниар “AppLovin Corporation” (PE 67.55) 182.25 тэрбум ам.доллароор тэргүүлж байгаа бол “The Trade Desk Inc” (PE 45.67) 19.45 тэрбум доллароор, “Omnicom Group Inc” (PE 10.76) 14.09 тэрбум ам.доллароор тус тус удаалж байна.                   

🚀Зар сурталчилгааны дэд салбарыг нийт 45 компани төлөөлөн бүрдүүлж байгаа бөгөөд салбарын зах зээлийн нийт үнэлгээ нь 249.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж, орлого нь 71.03 тэрбум ам.долларт хүрч, үнэ/ашгийн харьцаа нь 44.97-тай байна. Тус дэд салбарын хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниар “AppLovin Corporation” (PE 67.55) 182.25 тэрбум ам.доллароор тэргүүлж байгаа бол “The Trade Desk Inc” (PE 45.67) 19.45 тэрбум доллароор, “Omnicom Group Inc” (PE 10.76) 14.09 тэрбум ам.доллароор тус тус удаалж байна.                    

🚀Өргөн нэвтрүүлгийн дэд салбарыг нийт 16 компани бүрдүүлж, салбарын зах зээлийн нийт үнэлгээ нь 17.31 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бол орлого нь 23.6 тэрбум ам.долларт хүрч, P/E харьцаа нь 58.77-тай байна. Тус дэд салбарын хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниар “Nexstar Media Group, Inc” (PE 11.56) 5.69 тэрбум ам.доллароор тэргүүлж байгаа бол “fuboTV Inc” (PE харьцаа нь 9.7) 4.34 тэрбум доллароор, “TEGNA Inc” (PE харьцаа нь 10.76) 3.2 тэрбум ам.доллароор тус тус удаалж байна.                                          


🚀Цахим тоглоом, мультимедиа дэд салбарыг бүрдүүлж буй нийт 23 компанийн зах зээлийн үнэлгээ нь 257.46 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бол орлого нь 38.76 тэрбум ам.долларт хүрч, P/E харьцаа нь 265.81-тай байна. Тус дэд салбарын хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниар “NetEase, Inc” (PE 18.64) 89.01 тэрбум ам.доллароор тэргүүлж, “Roblox Corporation” (PE “алдагдалтай”) 71.08 тэрбум доллароор, “Electronic Arts Inc” (PE харьцаа нь 58.17) 50.07 тэрбум ам.доллароор тус тус удаалж байна.                              

👨‍💼Зөвлөгөө

Хөрөнгө оруулагч та гадаад хувьцаанд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байгаа бол юун түрүүнд тухайн компанийн үйл ажиллагаа эрхэлж буй салбар, цаашдын өсөлтийн потенциалыг анхааран судлах нь нэн чухал бөгөөд бид дараа дараагийн нийтлэлээр та бүхэнд үндсэн 11 салбарын дэд салбаруудыг танилцуулах болно.

Холбоо барих 👇

📌Та бүхэн онцлох мэдээллийг 7 хоног бүр имэйлээр хүлээн авахыг хүсвэл дараах линкээр имэйл хаягаа бүртгүүлээрэй 👇
https://dashboard.mailerlite.com/forms/1498534/155432022772286687/share
Холбогдох утас ☎️ 7777-6377

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.