Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 17.2 их наяд төгрөгт хүрч өмнөх 7 хоногоос 0.85%-иар, оны эхнээс 24.36%-иар өсөж түүхэн дээд түвшнээ дахин шинэчиллээ.
🔝ТОП-20 индекс 67,276.6 нэгжид хүрч, өмнөх 7 хоногоос 0.84%-иар өссөн байна. Тус индекс оны эхнээс 23.5%, өмнөх оны мөн үеэс 36.5%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
⬆️ Хамгийн их өссөн:
“Худалдаа Хөгжлийн Банк” ХК (TDB)-ийн хувьцааны ханш долоо хоногт 11.2%-иар өсөж, 12480 төгрөгт хүрэв.
⬇️ Хамгийн их буурсан:
“Монголын хөрөнгийн бирж” ХК (MSE)-ийн хувьцааны ханш 12.6%-иар буурч, 355.8 төгрөгт хүрсэн нь долоо хоногийн хамгийн их бууралт байлаа.
💰 Хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаалагдсан:
“Хаан Банк” ХК (KHAN)-ийн хувьцаа долоо хоногт нийт 1.65 тэрбум төгрөгийн үнийн дүнгээр арилжаалагдаж, хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаа байв. Нийт арилжааны үнийн дүнгийн 19.4%-ийг багцын арилжаа эзэлжээ.
📌 Багцын арилжаа:
10/16-нд “Хаан Банк” ХК-ийн 180.8 мянган ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1773 төгрөгөөр арилжиж, нийт 320.5 сая төгрөгийн үнийн дүнтэй багцын арилжаа хийгджээ. Нэгж хувьцааны үнэ нь 10/15-ны өдрийн 2085 төгрөгийн хаалтын ханшаас 14.96%-иар бага байв.









