Skip links

ГЕОПОЛИТИКИЙН СҮҮДЭРТ ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ӨССӨӨР  

Дэлхийн банк: Түүхий эдийн зах зээлийн тойм, 2026-10 сар

Дэлхийн банкны аравдугаар сарын тайланд дурдсанаар, Ойрх Дорнодын мөргөлдөөн эрчим хүчний нийлүүлэлтэд түүхэн цохилт өгсөн. Үүн дээр Орос-Украины дайнаас үүдэлтэй тээврийн саатал, хүчтэй Эль-Ниньо үзэгдэл, технологийн салбарын металлын өсөн нэмэгдэж буй эрэлт давхацжээ.

Тайлангийн тооцоогоор түүхий эдийн үнийн нийт индекс 2026 онд 23%-иар өсөж, 2013 оноос хойших хоёр дахь хамгийн өндөр түвшинд хүрэх бол 2027 онд 7%-иар буурах төлөвтэй байна. Гэхдээ 2027 онд бүх бүтээгдэхүүний үнэ буурахгүй. Дэлхийн банкны төсөөллөөр эрчим хүчний үнэ 12% орчим буурах бол хүнсний үнэ дахин 7%-иар өсөж, зэс зэрэг суурь металлын үнэ өндөр түвшиндээ хадгалагдана гэж үзсэн байна. Нийт индексийн гуравны хоёр орчмыг эрчим хүч эзэлдэг тул эрчим хүчний үнийн бууралт индексийг бүхэлд нь доош татаж байгаа талаар онцолжээ. 

Үнийн өсөлтийн гол шалтгаан юу вэ?

Тайланд дурдсанаар, одоогийн үнийн өсөлтөд нийлүүлэлтийн доголдол голлон нөлөөлж байна. Ойрх Дорнодын мөргөлдөөн Персийн булангийн газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэл болон тээвэрлэлтийг хязгаарласан. Үүний улмаас дэлхийн газрын тосны олборлолт 2026 онд 5.2%-иар буурахаар байна. Энэ нь 2020 оны цар тахлын үеийг эс тооцвол сүүлийн 40 гаруй жилийн хамгийн том бууралт юм.

  • Сүүлийн саруудад тус бүс нутгаас гарах түүхий тосны экспорт мөргөлдөөний өмнөх түвшиндээ ойртсон. Гэвч боловсруулах үйлдвэрүүд гэмтсэн тул шатахууны экспорт есдүгээр сарын байдлаар өмнөх түвшнийхээ талаас ч бага хэвээр байна. Оросын газрын тос боловсруулах дэд бүтэц ч халдлагад өртсөн бөгөөд Орос шатахууны экспортоо хязгаарласан. Үүний үр дүнд дизель түлшний үнэ түүхий тосны үнээс хамаагүй хурдан өсчээ.
  • Хүнсний зах зээлд Хар тэнгисийн үр тарианы тээвэрлэлтийн саатал болон хүчтэй Эль-Ниньо үзэгдэл гол эрсдэл болж байна. Ган, үер, хэт халалтын улмаас зарим бүс нутгийн ургац буурах төлөвтэй байгаа нь улаан буудай, будаа, ургамлын тосны үнэд дарамт учруулж байна.
  • Металлын зах зээлд үнийн өсөлтийн шалтгаан арай өөр байгааг тайланд онцолжээ. Цахилгаан сүлжээ, дата төв, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт зэс, хөнгөн цагааны эрэлтийг нэмэгдүүлж байна. Гэвч нийлүүлэлт хязгаарлагдмал байна. Тухайлбал, Чилийн зэсийн уурхайнуудад хүдрийн агуулга буурч, Хятадад хөнгөн цагааны үйлдвэрлэл албан ёсны дээд хязгаартаа ойртсон.

Өөрөөр хэлбэл, эрчим хүч, хүнсний зах зээлд нийлүүлэлтийн богино хугацааны цочрол давамгайлж байгаа бол металлын зах зээлд урт хугацааны бүтцийн эрэлт үнийг дэмжиж байна.

Дэлхийн банкны төсөөллийг гол бүтээгдэхүүнээр нь харвал дараах дүр зурагтай байна.

💡Эрчим хүч: Дэлхийн банкны төсөөллөөр олон улсын зах зээлд газрын тосны үнэ 2026 онд 32% орчим өсөж, баррель тутамд дунджаар 91 ам.долларт хүрнэ. 2027 онд нийлүүлэлт аажмаар сэргэснээр үнэ 79 ам.доллар болж буурна гэж тооцоолжээ. Энэ төсөөлөл нь Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдахгүй байх нөхцөлд үндэслэсэн гэдгийг тайланд тодотгосон байна.

🍇Хүнс: Тайланд дурдсанаар, хүнсний түүхий эдийн үнийн индекс 2026 онд 10%, 2027 онд дахин 7%-иар өснө. Энэ нь 2022–2025 онд 21%-иар буурсны дараах эргэлт юм. 2027 оны өсөлтийг голчлон үр тарианы үнэ тэргүүлэх бөгөөд Азийн будааны ургац болон дэлхийн улаан буудайн ургац цаг агаарын таагүй нөхцөлөөс болж буурах төлөвтэй байна.

🪙Металл: Дэлхийн банкны тооцоогоор металл, эрдсийн үнийн индекс 2026 онд 25% орчим өсөж, түүхэн дээд түвшинд хүрнэ. Зэсийн үнэ 2027 онд бага зэрэг буурах ч тонн тутамд 13,000 ам.долларын түвшинд хадгалагдана гэж төсөөлжээ. Эрчим хүчний шилжилт болон дата төвүүдээс үүдэлтэй эрэлт суурь металлын үнийг урт хугацаанд өндөр барина гэж тайланд дүгнэсэн байна. Харин Хятадын барилга, гангийн салбарын сул идэвхжил сул байгаа нь төмрийн хүдрийн үнэд дарамт учруулж байна.

🪎Үнэт металл: Тайланд дурдсанаар, геополитикийн хурцадмал байдлын үед хөрөнгө оруулагчид хөрөнгөө төрөлжүүлэхийн тулд алт, мөнгө рүү түлхүү хандаж байна. Үүний улмаас үнэт металлын үнийн индекс 2026 онд 40% орчим өсөхөөр байгаа бол 2027 онд хөгжингүй орнуудын хүүгийн өсөлт хүү өгөхгүй хөрөнгийн эрэлтийг сулруулж, индекс 8% орчим буурна гэж таамаглажээ. Гэсэн ч үнэ 2015–2019 оны дунджаасаа гурав дахин өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй гэж үзжээ.

2027 оны үнийн бууралт ямар нөхцөлөөс хамаарах вэ?

Дэлхийн банкны үндсэн төсөөлөл хэд хэдэн нөхцөл биелнэ гэдэгт тулгуурласан. Үүнд Ойрх Дорнодын мөргөлдөөн ноцтой хурцдахгүй, Оросын газрын тосны экспорт хэвийн түвшиндээ сэргэж, Хар тэнгисийн тээвэрлэлтийн саад багасна гэж үзжээ. Мөн Эль-Ниньогийн ургацад учруулах хохирол даван туулах хэмжээнд байна гэж тооцсон. Эдгээр нөхцөл биелэхгүй бол үнийн өсөлт үргэлжлэх эрсдэлтэйг тайланд анхааруулжээ.

Дүгнэлт

Дэлхийн банкны тайлангаас харахад дэлхийн түүхий эдийн зах зээл 2026 онд эрчим хүчний нийлүүлэлтийн доголдол, хүнсний үйлдвэрлэлийн эрсдэл болон металлын өсөн нэмэгдэж буй эрэлтийн нөлөөгөөр үнийн хүчтэй өсөлттэй тулгарч байна. 2027 онд нийт үнэ буурах төсөөлөлтэй ч хүнсний үнийн өсөлт үргэлжилж, зэс зэрэг металлын үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй. Мөн төсөөлөл нь мөргөлдөөн хурцдахгүй байх нөхцөлөөс ихээхэн хамааралтай хэвээр байна.

Монгол Улсын хувьд зэс, алтны үнийн өсөлт эдийн засагт боломж олгож байгаа бол шатахуун, хүнсний импортын өртөг болон нүүрсний экспортын эрэлт гол эрсдэл хэвээр байна. Иймд экспортын үнийн таатай нөхцөлийг ашиглахын зэрэгцээ гадаад орчны хэлбэлзэлд бэлтгэх нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой байж болохоор байна.

📌Эх сурвалж: Дэлхийн банк, Commodity Markets Outlook (2026.10)

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.