Возиньягийн сургамж: Амжилтыг нас биш, тууштай байдал бүтээдэг
Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын хамгийн том сенсацуудын нэгийг Кабо-Верде улсын хаалгач Возинья бүтээлээ. Дэлхийн аваргад анх удаа оролцож буй жижиг улсын баг Европын аварга Испанийг 0:0-ээр тэнцүүлж, тэрээр 7 хаалт хийснээр дэлхийн спортын хэвлэлүүдийн анхаарлын төвд орсон юм.
Гэхдээ энэ түүхийн хамгийн сонирхолтой хэсэг нь тоглолт биш байлаа. Возинья мэргэжлийн карьераа 25 насандаа эхлүүлсэн байдаг. Харин олон тамирчид энэ насандаа оргил үедээ хүрдэг бол тэр мөрөөдлийнхөө эхлэл дээр зогсож байжээ. Түүнээс хойш 15 жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүнд дэлхийн хамгийн том тайзан дээр гарч ирж чадсан юм. Испанийн эсрэг хийсэн гайхалтай тоглолт нь түүний замналын төгсгөл биш байв. Харин ч Кабо-Верде улс түүхэндээ анх удаа Дэлхийн аваргын хасагдах шатанд шалгарсан нь энэ багийн амжилтын эхлэл болсон юм.
Энэ түүх бидэнд юуг ойлгуулж байна вэ?
Амжилтад хүрэхэд хамгийн чухал нь хэдэн настайдаа эхэлсэн бэ гэдэг биш. Харин эхэлсэн хойноо хэр удаан тууштай байсан бэ гэдэг юм. “Түүний түүхийн хамгийн үнэ цэнтэй тоо нь 40 биш. Харин бууж өгөлгүй зүтгэсэн 15 жил юм”

Санхүүгийн ертөнцөд ч ялгаагүй
Монголчуудын дунд “Одоо оройтсон”, “Залуудаа эхлэх байсан юм” гэсэн бодол түгээмэл байдаг. Гэвч бодит байдал дээр хөрөнгө оруулалтад хамгийн чухал зүйл нь эхлэх нас биш, харин хөрөнгө оруулсан хугацаа юм.
Жишээлбэл, 40 наснаасаа эхлэн сар бүр 500,000 төгрөгийг тогтмол хөрөнгө оруулж, жилийн дундаж өгөөжийг 20 хувь гэж тооцвол 20 жилийн дараа 1.19 тэрбум төгрөгийн хөрөнгө бүрдүүлэх боломжтой. Нийт өөрийн оруулсан мөнгө нь ердөө 121 сая төгрөг.

Үлдсэн өсөлтийг цаг хугацаа болон нийлмэл өгөөж бий болгоно.
Зарим хүн “Тэгээд 60 нас хүрээд яах юм бэ?” гэж асууж магадгүй. Гэхдээ 1992 онд 62.77 байсан Монгол хүний дундаж наслалт, 2025 онд 72.07 орчим нас болж өссөн бөгөөд жилд дунджаар 0.42%-иар дундаж наслалт нэмэгдсэн байна. Хэрэв сүүлийн 30 гаруй жилийн өсөлтийн чиг хандлага хадгалагдвал Монгол Улсын дундаж наслалт 2050 он гэхэд ойролцоогоор 79–80 нас хүрэх боломжтой гэсэн төсөөлөл гарч байна. Энэ нь тэтгэвэрт гарсны дараах амьдрал өмнөх үеийнхээс илүү урт болж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын үр шимээ хүртэх 10-15 жил таны өмнө байгаа бөгөөд таны амьдралын 1/3 хэсэг өмнө тань зурайж байна.
Тэтгэврээ хүлээж амьдрах уу, эсвэл өөрийн бүтээсэн хөрөнгийн өгөөжөөр илүү эрх чөлөөтэй амьдрах уу гэдэг ялгаа эндээс эхэлнэ. Харин таны хувьд өнөөдөр эхэлсэн зөв шийдвэр таны ирээдүйг өөрчилж чадна.
Хамгийн зөв цаг бол ӨНӨӨДӨР. Үнэ цэнийг хамтдаа бүтээе 😊









