Skip links

“АПУ” ХК-ИЙН ХЭХ-ААС ОНЦЛОХ 10 ИШЛЭЛ  

 “АПУ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2026 оны 04-р сарын 22-ны өдөр цахимаар зохион байгууллагдлаа.           

Тус хурлаар хэлэлцсэн асуудлуудаас онцлох 10 ишлэлийг дараах байдлаар бэлтгэн хөрөнгө оруулагч, харилцагчдадаа хүргэж байна. Үүнд:      

  1. Цэвэр борлуулалтын орлого 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.4%-иар, цэвэр ашиг 208 тэрбум төгрөгт хүрч, 5.4%-иар, борлуулалтын хэмжээ 157 сая литрт хүрч 8.2%-иар тус тус буурсан байна. Харин нийт хөрөнгө 1.32 их наяд төгрөгт хүрч 15.3%-иар, нийт өр төлбөр 290.1 тэрбум төгрөгт хүрч 38.1%-иар, эздийн өмч 842.3 тэрбум төгрөгт хүрч, 9.1%-иар тус тус өссөн байна.    
  1. 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Степпе Бэвэридж КФТ-ийн эзэмшлийн хувьцаа 522,551 ширхэг буюу 0.05%-иар буурч, олон нийтийн эзэмшилд шилжсэн байна. Мөн оны эцсийн байдлаар 34,918 хувьцаа эзэмшигчтэй болж, хувьцаат компаниудын дунд 4 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна.    
  1. АПУ ХК нь 2005 оноос хойш тогтмол ногдол ашиг тарааж ирсэн бөгөөд 2020 оноос эхлэн жилд хоёр удаа олгож байна. 2025 онд нэгж хувьцаанд нийт 130 төгрөгийн ногдол ашиг тараасан нь тухайн оны жигнэсэн дундаж ханшаар тооцоход 13.3%-ийн өгөөжтэй байна.     
  1. 2025 оны гүйцэтгэлээр экспортын зах зээлд тогтвортой өсөлт үзүүлж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19%-иар нэмэгдсэн байна.   
  1. Цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж, компанийн нийт процессын 30%-ийг дижитал хэлбэрт шилжүүлсэн байна.    
  1. Компанийн үйлдвэрүүд, АПУ Дэйри ХХК болон М-Би-Си Азиа Пасифик ХХК-иас гарч буй технологийн хаягдал усыг боловсруулах үйлдвэрийн төслийг 2026 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2025 онд уг төслийн шав тавих ёслолыг хийж, барилга угсралтын ажлыг 35%-д хүргэсэн бөгөөд хэрэгжсэнээр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулж, Туул голын усны чанарыг хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлэх юм.  
  1. Тайлант онд автоматжуулалт болон алдагдал бууруулах чиглэлд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд үйлдвэрийн зогсолт 11.8 дахин буурч, дотоод хэрэглэгчдийн гомдол 20.2%-иар, үйлдвэрийн зардал 9.7%-иар тус тус буурсан байна. Мөн шугамын бүтээмж 4.6%-иар өсжээ.  
  1. Компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээ 2025 оны эхний хагас жилд 97.2%, хоёрдугаар хагас жилд 93.1%-тай гарсан байна.  
  1. АПУ ХК олон улсын зах зээл дэх үйл ажиллагаагаа тэлж, дэлхийн 12 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. 2025 онд Франц улсын Nicolas сүлжээ дэлгүүрүүдэд Chinggis Khan, Soyombo, Chinggis Grandkhaan брэндүүдээ, БНСУ-ын E-Mart сүлжээ дэлгүүрүүдэд “Алтан говь” шар айргаа худалдаалж эхэлсэн байна.  
  1. “АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр” нь сүү нийлүүлэгч малчид, фермерүүдийн орлогыг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулах зорилготой шинэ түншлэлийг эхлүүлж, төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн “АПУ Дэйри” нь олон улсын “Superior Taste Award 2025” шагналыг хүртэж, бүтээгдэхүүний амт, чанараа дэлхийд үнэлүүлсэн байна.  

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.