💰 2026 оны эхний 9 сард Голомт Банк ХК-ийн цэвэр ашиг 227.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 9.4%-иар буурчээ.
📈 Нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 25.8%-иар өсөж, 19.6 их наяд төгрөгт хүрсэн бол эздийн өмч 24.5%-иар нэмэгдэж, 1.8 их наяд төгрөгт хүрэв.
📊 Хүүгийн орлого 11.2%-иар өсөж, 1.3 их наяд төгрөг, хүүгийн зардал 23.2%-иар нэмэгдэж, 1.1 их наяд төгрөгт хүрсэн бол цэвэр хүүгийн орлого 18.9%-иар буурч, 276.2 тэрбум төгрөг болжээ.
🔎 Тайлант хугацаанд чанаргүй зээлийн эзлэх хувь (NPL) 2.7% болсон нь өмнөх оны мөн үеэс 0.5 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм.
💹 10/20-ны өдрийн хаалтын ханшаар тооцсон үнэ дансны үнийн харьцаа (P/B) 0.6x буюу хувьцааны зах зээлийн үнэ нэгж хувьцаанд ногдох дансны үнээс ойролцоогоор 40% орчим хувиар бага үнэлэгдэж байна.









