Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 17.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх долоо хоногоос 0.23%-иар буурсан үзүүлэлттэй байгаа бол оны эхнээс 24.07%-иар өссөн үзүүлэлттэй байна.
🔝 ТОП-20 индекс 67,326.6 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 0.07%-иар өссөн байна. Тус индекс оны эхнээс 23.6%, өмнөх оны мөн үеэс 38.8%-иар тус тус өсжээ.
⬆️ Хамгийн их өссөн:
“Монголын хөрөнгийн бирж” ХК (MSE)-ийн хувьцааны ханш долоо хоногт 12.2%-иар өсөж, 399.1 төгрөгт хүрэв.
⬇️ Хамгийн их буурсан:
“ХасБанк” ХК (XAC)-ийн хувьцааны ханш 4.2%-иар буурч, 1588 төгрөгт хүрсэн нь долоо хоногийн хамгийн их бууралт байлаа.
💰 Хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаалагдсан:
“Худалдаа Хөгжлийн Банк” ХК (TDB)-ийн хувьцаа долоо хоногт нийт 1.98 тэрбум төгрөгийн үнийн дүнгээр арилжаалагдсан нь хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаа болов.









