2026 оны эхний 9 сард борлуулалтын орлого 188.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 15%-иар, цэвэр ашиг 11.2 тэрбум төгрөгт хүрч, 16%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Цэвэр ашгийн маржин 5.9% байна. Энэ нь өмнөх оны тайлант хугацаатай харьцуулахад 0.1 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.
📊 Хувьцааны арилжаа
Тус компанийн хувьд 18.2 мянган жижиг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд эхний 9 сарын байдлаар өдрийн дундаж арилжааны үнийн дүн ₮3.4 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өсжээ.
🏭 Үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ
10/16-нд тус компанийн “СҮҮ 2.0” шинэ үйлдвэр ашиглалтад орж хоногт боловсруулах сүүний хүчин чадал 200 тонноос 400 тонн болж, 2 дахин нэмэгджээ.
Эх сурвалж: МХБ









