Skip links

📊 “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2026 оны III улирлын тайлангийн онцлох үзүүлэлтүүд

💰 Борлуулалтын орлого 109%-иар, цэвэр ашиг 85%-иар өслөө
2026 оны эхний 9 сард борлуулалтын орлого 13.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 109%-иар, цэвэр ашиг 39.1 тэрбум төгрөгт хүрч, 85%-иар тус тус өссөн байна. Хүүгийн орлого 60%-иар өсөж, 37.8 тэрбум төгрөгт хүрсэн нь ашгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлжээ.

📈 Үнэт цаасны арилжаа
Оны эхний 9 сард Монголын хөрөнгийн биржээр нийт 1.3 их наяд төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн байна. Нийт арилжааны үнийн дүнгийн 62.7%-ийг компанийн бонд бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 дахин өссөн үзүүлэлт юм. Харин хувьцааны арилжаа нийт үнийн дүнгийн 16.1%-ийг бүрдүүлж, өмнөх оны мөн үеэс 0.6 дахин буурчээ.

⛏️ Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа
2026 оны эхний 9 сард нийт 13.0 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 11.6 их наяд төгрөгөөр арилжаалжээ. Үүнээс зөвхөн 3-р улиралд 5.7 их наяд төгрөгийн арилжааг гүйцэтгэжээ. 2026 оны 3-р улиралд уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны үнийн дүн өмнөх улиралтай харьцуулахад 2.2 их наяд төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөд нүүрсний арилжааны үнийн дүн 72.3%-иар, зэсийн баяжмалын арилжааны үнийн дүн 33.7%-иар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин төмрийн хүдэр, баяжмалын арилжааны үнийн дүн 35.6%-иар буурсан үзүүлэлттэй гарчээ. 3-р улиралд молибдений баяжмалын арилжаа шинээр хийгдсэн байна.
Эх сурвалж: МХБ

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.