Skip links

🐣Түмэн шувуут ХК товч судалгаа

2025 оны байдлаар тус компанийн борлуулалтын орлого 99.0 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 26.9%-иар өссөн бол цэвэр ашиг 14.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. “Түмэн шувуут 3” төслийн хэрэгжилтээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн бөгөөд цаашид капитал зардлын дарамт буурч, ашигт ажиллагаа болон мөнгөн урсгал сайжрах төлөвтэй гэж үзэж байна.

Мөн өндөгний хэрэглээ урт хугацаанд өсөх хандлагатай байгаа нь компанийн борлуулалт, үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих гол хүчин зүйлсийн нэг болохоор байна.

Цаашид хувьцааны үнэлгээнд нөлөөлж болохуйц 3 хүчин зүйлсийг товч дурдвал:

📍Үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлт

Түмэн шувуут ХК нь “Түмэн шувуут 3” төслийг хэрэгжүүлснээр дотоодын өндөгний хэрэгцээний 50 орчим хувийг дангаар хангах хүчин чадалд хүрээд байна. Үйлдвэрлэлийн өргөтгөлийн үндсэн бүтээн байгуулалтын ажлууд дууссанаар цаашид капитал зардлын дарамт буурч, ашигт ажиллагаа болон мөнгөн урсгалд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн тогтмол ногдол ашиг хуваарилах боломж нэмэгдэх хүлээлттэй байна.

📍Өндөгний хэрэглээний өсөлт

Монгол Улсад нэг хүнд ногдох өндөгний сарын дундаж хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2019 онд нэг хүнд сард дунджаар 5.2 ширхэг өндөг ногдож байсан бол 2024 онд 7.2 ширхэгт хүрсэн бөгөөд сүүлийн 5 жилийн нийлмэл жилийн дундаж өсөлт (CAGR) ойролцоогоор 6.7% байна. Мөн 2023 онд нэгд хүнд ногдох өндөгний сарын дундаж хэрэглээ 9.1 ширхэгт хүрч хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлттэй байна. Эрүүл хооллолт, уургаар баялаг хүнсний хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор өндөгний эрэлт дунд болон урт хугацаанд өсөх төлөвтэй байгаа нь дотоодын зах зээлийн 50 орчим хувийг хангаж буй Түмэн шувуут ХК-ийн борлуулалт болон үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих боломжтой гэж үзэж байна.

📍Хувьцаа халааслах хөтөлбөр

Компанийн зүгээс 2026 онд 500 сая төгрөгийн хувьцаа халааслах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа энэ оны хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр удирдлагын зүгээс мэдээлсэн. Хувьцаа халааслах нь зах зээл дэх эргэлтэд байгаа хувьцааны тоог бууруулснаар нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) болон хувьцааны үнэлгээнд эерэг нөлөө үзүүлэх боломжтой.

Дээрх судалгааг ЦАХИМ НОМ хэлбэрээр унших

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.