Skip links

📈 ДОТООД АРИЛЖААНЫ ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ

Монголын хөрөнгийн бирж (МХБ)-д бүртгэлтэй хувьцаат компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 16.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.5%-иар өсөж, зах зээлийн өсөлтийн төлөв хадгалагдлаа.
🔝 ТОП-20 индекс 66,618.4 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 2.7%-иар өслөө.
Өсөлтийг хөрөнгө оруулагчдын арилжааны идэвх болоод томоохон хувьцаат компаниудын ханшийн өсөлт дэмжив.
⬆️ Хамгийн их өсөлттэй:
“ХасБанк” ХК (XAC)-ийн хувьцааны ханш 22.7%-иар өсөж, 1,696₮-т хүрлээ. Ингэснээр хувьцааны дээд ханшаа шинэчлэн тогтоож, зах зээлийн үнэлгээ нь 1.8 их наяд төгрөгт хүрэв.
⬇️ Хамгийн их бууралттай:
“Худалдаа хөгжлийн банк” ХК (TDB)-ийн хувьцааны ханш 17.9%-иар буурч, 11,950₮-т хүрлээ.
💰 Хамгийн их арилжаалагдсан:
“Хаан банк” ХК (KHAN)-ийн хувьцаа долоо хоногийн хугацаанд нийт 1.10 тэрбум төгрөгөөр арилжаалагдаж, арилжааны үнийн дүнгээр тэргүүллээ. Удаах байруудад “Худалдаа хөгжлийн банк” ХК болон “Премиум Нэксус” ХК жагслаа.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.