Skip links

🏦 Хаан банкны хувьцаа (KHAN): Бидний тооцоолсон үнэлгээний түвшинд хүрлээ

Бид 2026 оны 5 дугаар сард Хаан банк ХК-ийн хувьцааны суурь үнэлгээний товч судалгааг эхлүүлж, компанийн санхүүгийн гүйцэтгэл, ашигт ажиллагаа, ногдол ашгийн бодлого болон өсөлтийн хэтийн төлөвт тулгуурласан судалгааны тайлангаа 6 дугаар сард олон нийтэд танилцуулж, та бүхэнд цахим шуудангаар хүргэж байсан билээ. 

2026 оны 6 дугаар сард нийтэлсэн Хаан банк ХК-ийн хувьцааны суурь үнэлгээний судалгаандаа бид тус банкны хувьцааны үнэ цэн болон цаашдын өсөлтийн потенциалд нөлөөлөх гурван гол хүчин зүйлийг тодорхойлж байв.

Цаашид хувьцааны үнэлгээнд нөлөөлж болохуйц 3 хүчин зүйлсийг товч дурдвал:

  • Ногдол ашгийн өндөр өгөөж: Тогтвортой өсөж буй ногдол ашиг тараалтын хувь хэмжээ болон 16–20%-ийн ногдол ашгийн өгөөжийг хадгалах боломж;
  • Эздийн өмчийн тогтвортой өндөр өгөөж (ROE): Мөнгөний хатуу бодлогын орчинд ч ашигт ажиллагаагаа хадгалж, эздийн өмчийг жилд дунджаар 23.1%-иар өсгөсөн санхүүгийн гүйцэтгэл;
  • Суурь үнэлгээний давуу тал: Хувьцаа дансны үнээсээ доогуур буюу P/B 0.91x, P/E 3.7x түвшинд арилжаалагдаж байсан нь харьцангуй өндөр өгөөжтэй нь уялдан үнэлгээний өсөлтийн боломжийг илэрхийлж байв.

Тухайн үед буюу 2026 оны 5 дугаар сарын 21-ний байдлаар Хаан банкны хувьцаа 1,338 төгрөгийн ханштай байсан бөгөөд бид үнэлгээний дөрвөн аргачлалд үндэслэн нэгж хувьцааны үнийг 1,625–2,282 төгрөгийн хүрээнд, жигнэсэн дундаж үнэлгээг 1,962 төгрөгөөр тооцоолсон. Улмаар аюулгүйн маржиныг тусган зорилтот үнийг 1,765.8 төгрөг буюу тухайн үеийн ханшаас 32.0%-ийн өсөлтийн потенциалтай хэмээн тодорхойлж байв.

Харин 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн арилжаагаар Хаан банкны хувьцааны ханш 1,898 төгрөгт хүрч, судалгааны үеийн ханштай харьцуулахад 41.9%-иар өссөн байна. Ингэснээр тус хувьцааны ханш бидний тооцоолсон 1,765.8 төгрөгийн зорилтот үнээс 7.5%-иар давж, анх тодорхойлсон 1,625–2,282 төгрөгийн үнэлгээний хүрээнд хүрсэн нь судалгааны үеийн өсөлтийн төсөөлөлтэй нийцэж байна.

Та Хаанбанк ХК-ны талаар бидний бэлтгэсэн товч судалгаатай танилцахыг хүсвэл доорх линк дээр дарна уу 👇👇 

https://tinyurl.com/mr45xxym

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.