Skip links

💰Алтны эрэлт,ба нийлүүлэлт

🌍“Дэлхийн Алтны Зөвлөл”-өөс гаргасан статистик мэдээллээр алтны эрэлт 2025 оны 3-р улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 5.4%-иар нэмэгдэж, 1,257.9 тоннд хүрсэн бол үүнээс хөрөнгө оруулалтын зориулалтаар эзэмшиж буй алтны хэмжээ хамгийн өндөр буюу 47.3%-иар өсөж, 537.2 тоннд хүрсэн байна.                             

💰Хөрөнгө оруулалтын зориулалтаар эзэмшиж буй нийт алтны 41.3%-ийг ETF сангуудаар дамжуулан худалдан авсан бөгөөд энэ дүн өнгөрсөн оны мөн үеэс 134.2%-иар өсөж, 221.7 тоннд хүрсэн нь онцлох үзүүлэлт болоод байна.              

📌Жилийн дүнгээр авч үзвэл 2024 оны алтны нийт эрэлт 4,623.0 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.4%-иар өссөн бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 1.0%-иар өссөн байна.Дээрх хугацаанд үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэх алтны хэмжээ нийт дүнгийн 56.5%-иас 40.9% хүртэл буурсан нь алтын үнэ өссөнтэй холбоотой бөгөөд сүүлийн улирлын байдлаар 419.2 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 23%-иар буурсан үзүүлэлттэй байна.Түүнчлэн Төвбанкууд Орос-Украйны дайн эхэлсэн үеэс буюу 2022 оноос эхлэн алт худалдан авах үйл ажиллагааг эрчимжүүлж, тус онд нийт 1080 тонн алт худалдан авсан нь  өмнөх оны дүнгээс 2.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт байсан ба үүнээс хойш жил бүрийн худалдан авалтын хэмжээ дээрх түвшинд хадгалагдсан хэвээр байна.  Харин нийлүүлэлтийн түвшин энэ оны 3-р улиралд 1,313.1 тоннд хүрсэн нь улиралд нийлүүлсэн түүхэн дээд үзүүлэлт бөгөөд алтны ханш өссөнтэй холбоотойгоор уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж 976.6 тоннд хүрчээ.  Сүүлийн 10 жилийн дунджаар нийт нийлүүлэлтийн 74.9%-ийг алтны үйлдвэрлэлээс, харин үлдсэн хувийг дахин боловсруулалтаас бүрдүүлсэн байна. Дээрх үзүүлэлтээс харахад алтны ханш өсөх тусам гоёл чимэглэлд ашиглах хэрэглээ нь буурч, эсрэгээр хөрөнгө оруулалтын зориулалт бүхий худалдан авалтууд нэмэгдэж байгаа дүр зурагтай байна. Хэдий тус металлын энэ оны эхний 3 улирлын нийт нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 1.0%-иар нэмэгдсэн ч, хөрөнгө оруулалтын чиглэлээрх эрэлт 47.3%-иар, Төвбанкуудын худалдан авалт 10.2%-иар тус тус нэмэгдсэн нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт түвшинд томоохон өөрчлөлт болжээ.     

Алтны ханш 2025 оны 12-р сарын 9-ний өдрийн байдлаар 4,224.8 ам.долларт хүрч,  оны эхнээс 60.0 %-ийн, өнгөрсөн оны мөн үеэс 57.3%-ийн өсөлт үзүүлжээ.                                                             

Одоогийн нөхцөл байдал:   

Зах зээлд тодорхой бус байдал ноёлох үед хөрөнгө оруулагчдын “аюулгүй хөрөнгө оруулалт”-н сонголт болдог “шар” металлын онцлог нь ийнхүү алтыг түүхэн дээд ханшаа шинэчлэн тогтоосоор байхад голчлон нөлөөлсөн байна. Эдгээр тодорхой бус байдалд Орос, Украйны дайн, геополитикын зөрчил, АНУ-БНХАУ-ын худалдааны дайн, гадаад худалдааны тариф, нийлүүлэлтийн сүлжээ, АНУ-ын мөнгөний бодлого, Төвбанкуудын нөөц бүрдүүлэлт зэрэг олон хүчин зүйлсийг дурдаж болохоор байгаа ба цаашид эдгээр нь хэрхэн үргэлжлэхээс ханшийн хөдөлгөөн тодорхойлогдохоор байна. 

    

📌Та бүхэн дотоод хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсэж байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү.
https://forms.office.com/r/kG33uwiF55
📌Та бүхэн энэхүү мэдээллийг 7 хоног бүр имэйлээр хүлээн авахыг хүсвэл дараах линкээр имэйл хаягаа бүртгүүлээрэй 👇
https://dashboard.mailerlite.com/…/15543202277228…/share

☎️Бидэнтэй холбогдох утас: 7777-6377☎️

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.