Skip links

Эрдэнэ ресурс Девелопмент ХК-ийн ханш түүхэн дээд цэгтээ хүрч өсөөд байна 🧐 📈

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD; MSE: ERDN; OTCQB: ERDCF) нь Монгол улсад металлын хүдэр олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Канадын Торонтогийн хөрөнгийн бирж болон АНУ-ын OTCQB венчур зах зээлд давхар бүртгэлтэй уул уурхайн компани юм.

Сүүлийн өдрүүдэд компанийн хувьцааны ханш Монголын хөрөнгийн бирж дээр түүхэн дээд түвшинд хүрч, өсөлтөө үргэлжлүүлж байгаа бол Торонтогийн хөрөнгийн бирж дээр сүүлийн 14 жилийн дээд хязгаарт хүрээд байна.

2025 оны 2-р улирлын тайлангаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад компанийн цэвэр алдагдал 89.6%-иар, нийт өр төлбөр 224.3%-иар тус тус өсөж, нийт хөрөнгө 1.3%-иар, эздийн өмч 2.8%-иар тус тус буурсан дүнтэй гарсан байна. Гэсэн хэдий ч хувьцааны ханш ийнхүү түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн нь хөрөнгө оруулагчдын хүлээлт өндөр байгааг илтгэж байна.

🌱 Энэхүү өсөлтөд дараах хүчин зүйлс голлох нөлөө үзүүлэв

Хувьцааны нэгтгэл – 2025 оны 9-р сард компанийн хийсэн 6:1 хувьцааны нэгтгэл нь хувьцааны нэгж ханшийг өсгөж, зах зээл дээр “бага үнэтэй хувьцаа” гэсэн ойлголтыг арилгасан. Энэ нь институцийн болон олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгийн зах зээл дэх нэр хүнд, итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн стратегийн шийдвэр болсон.

👉Баянхөндий уурхай ашиглалтад орох – 2025 оны 9-р сарын 14-нд Баянхөндий уурхай анхны алтаа Монгол Улсын Эрдэнэсийн санд тушаасан нь компанийн хувьцааны ханшийг Монголын хөрөнгийн бирж дээр огцом өсгөж, түүхэн дээд цэгт хүргэв.

👉Үйлдвэрлэлийн хэтийн төлөв – Компанийн 2025 оны 9-р сарын 15-нд Торонтогийн хөрөнгийн биржид нийтэлсэн хэвлэлийн мэдээнд Баянхөндий уурхай 2025 оны 4-р улиралд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх боломжтой гэж дурдсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг улам нэмэгдүүлсэн.

✅ Санхүүжилт, хөрөнгө оруулагчид ба стратегийн түншлэл

– 2023 онд Эрдэнэ Ресурс Девелопмент ХК нь Монголын уул уурхайн томоохон компани болох Mongolian Mining Corporation (MMC)-той стратегийн түншлэл байгуулж, 2024 оны 1-р сард эцэслэн баталгаажуулсан. Энэхүү хэлцлийн хүрээнд MMC гурван үе шаттайгаар 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Эрдэнэ Монгол ХХК-ийн 50%-ийн эзэмшилтэй болсон.

– Эрдэнэ Ресурс Девелопмент ХК нь үлдсэн 50%-ийг эзэмшихийн зэрэгцээ Хөндий, Алтан Нар, Улаан ордуудаас эхний 400,000 унц алтнаас давсан олборлолт болон 5 км-ийн доторх шинэ тусгай зөвшөөрлүүдэд 5%-ийн борлуулалтын орлогын татвар (NSR-Net Smelter Royalty) авах эрхтэй бөгөөд Зүүн Мод төслийг 100% эзэмшсэн хэвээр байна. Үүнээс гадна компанийн стратегийн чухал төсөл болох Зүүн Модын зэс-молибденийн орд нь Эрдэнэ Ресурс Девелопмент ХК-ийн 100%-ийн эзэмшилд хэвээр үлдсэн байна.

🧐 Ирээдүйн төлөв ба хөрөнгө оруулагчдын боломж

– Баянхөндий уурхай 2025 онд бүрэн хүчин чадлаар ашиглалтад орсноор бий болох мөнгөн урсгал нь компанийн бусад төслүүдийг санхүүжүүлэх, улмаар Хөндийн эрдсийн үнэ цэнийг бүхэлд нь нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болохоор байна.

– Олборлолтоос бий болох ашиг нь орон нутгийн эрчимтэй хайгуул, нөөц өсгөх үйл ажиллагааг санхүүжүүлж, цаашдын шинэ нээлтүүдийг үйлдвэрлэлд шилжүүлэх замаар компанийн урт хугацааны өсөлтийг түргэтгэх нөхцөл бүрдүүлж байна.

📌Дүгнэлт: Эрдэнэ Ресурс Девелопмент ХК нь Баянхонгор аймаг дахь Баянхөндий алтны төслийн үйлдвэрлэлийг амжилттай эхлүүлж, анхны алтаа Монгол Улсын Эрдэнэсийн санд тушааснаар төслийн хэрэгжилт бодит шатанд орлоо. Уурхай нь жил бүр дунджаар 85 мянган унц алт олборлох, нийтдээ 513,700 унц батлагдсан нөөцийг ашиглаж тогтвортой өгөөж бий болгох төдийгүй, дагалдах ордуудын ашиглалт, өргөтгөлийн боломжуудтай уялдан урт хугацаанд компанийн үнэ цэнийг тогтвортой өсгөх боломжийг бүрдүүлж байна. Мөн дэлхийн эдийн засаг, геополитикийн тодорхойгүй үед алтны ‘аюулгүй хөрөнгө’-ний давуу талыг ашиглан хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, өгөөжийг өсгөх стратегийн боломжийг нээж байна.

✅Та бүхэн дотоод хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсэж байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү. 👉https://forms.office.com/r/kG33uwiF55

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.