Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 16.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх долоо хоногоос 2.7%-иар өссөн бол оны эхнээс 22.3%-иар өссөн үзүүлэлттэй байна.
🔝ТОП-20 индекс 67,843.1 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 0.4%-иар өссөн бол оны эхнээс 24.5%-иар өсжээ.
⬆️ Хамгийн их өссөн:
“Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD)-ийн хувьцааны ханш долоо хоногт 14.2%-иар өсөж, 6890 төгрөгт хүрэв.
⬇️ Хамгийн их буурсан:
“ХасБанк” ХК (XAC)-ийн хувьцааны ханш 4.2%-иар буурч, 1529 төгрөгт хүрсэн нь долоо хоногийн хамгийн их бууралт байлаа.
💰 Хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаалагдсан:
“ХААН банк” ХК (KHAN)-ийн хувьцаа долоо хоногт нийт 745.0 сая төгрөгийн үнийн дүнгээр арилжаалагдсан нь хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаа байв.









