Skip links

🗽АРДЧИЛСАН НАМ КОНГРЕССЫН ХОЁР ТАНХИМД ХЯНАЛТАА ТОГТООЛОО

11-р сарын 3-нд болсон АНУ-ын завсрын сонгуулиар Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхим болон Сенатын танхимд олонх болж, Конгресс дахь хүчний харьцааг өөрчиллөө.

🏛️Сенатын танхим
Нийт 100 суудалтай Сенатын танхимын энэ удаагийн сонгуулиар 35 суудлын төлөө өрсөлдсөн. Урьдчилсан дүнгээр Ардчилсан нам 20, Бүгд найрамдах нам 13 суудал авч, үлдсэн 2 суудлын санал тооллого үргэлжилж байна.

🏛️Төлөөлөгчдийн танхим
Нийт 435 суудалтай тус танхимын бүх суудлын төлөө өрсөлдсөн. Урьдчилсан дүнгээр Ардчилсан нам 233, Бүгд найрамдах нам 138 суудал авсан бол үлдсэн 64 суудлын санал тооллого үргэлжилж байна. Ингэснээр Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд хяналтаа тогтоов. Шинээр сонгогдсон Конгресс 2027 оны 1 дүгээр сарын 3-наас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.

🔎 Түүхэн харьцуулалт
Дэлхийн II дайнаас хойш завсрын сонгуулиар Конгрессын хоёр танхимын хяналт нэг намаас нөгөөд зэрэг шилжсэн таван тохиолдол бүртгэгджээ. Үүнд 1946, 1994 онд Бүгд найрамдах нам, 1954, 2006, 2026 онд Ардчилсан нам хоёр танхимын хяналтыг тус тус авсан байна. Ингэснээр Ардчилсан нам завсрын сонгуулиар Конгрессын хоёр танхимд зэрэг хяналт тогтоосон гурав дахь тохиолдол боллоо.
Ардчилсан намын сонгуулийн гол чиглэл нь амьжиргааны зардлыг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн эрх мэдэлд хяналт тавихад төвлөрч байна.

📊 Сонгуулийн дараах хөрөнгийн зах зээлийн хандлага

Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд хяналтаа авснаар эрчим хүч, технологи болон төсвийн бодлогын боломжит өөрчлөлт хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. Тодруулбал, дата төвийн бүтээн байгуулалтад шаардлагатай цахилгаан эрчим хүч, усны хэрэглээ болон барилгын зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалтууд чангарах эрсдэлд хөрөнгө оруулагчид анхаарч эхэлсэн байна.
UBS-ийн шинжээчдийн тооцоолсноор 2028 онд АНУ-д шинээр нэмэгдэхээр төлөвлөсөн дата төвийн хүчин чадлын ойролцоогоор 30% нь бүтээн байгуулалтын сааталд өртөх эрсдэлтэй байгаа талаар онцлов. Өөрөөр хэлбэл, зарим дата төвүүд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орохгүй байх магадлалтай байна. Харин сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд чиглэсэн төрийн дэмжлэг үргэлжлэх хүлээлт нэмэгдэв.

Сонгуулийн дараах эхний арилжааны өдөр буюу 11/04-нд S&P 500 индекс 1.6%, Nasdaq Composite 1.4%, Dow Jones 3.0%-иар тус тус өссөн байна. Харин 11/05-ны өдрийн арилжаагаар зах зээлийн хандлага огцом өөрчлөгдөж, Nasdaq Composite 5.5%, S&P 500 4.4%, Dow Jones 3.4%-иар тус тус буурлаа. Бууралтад хиймэл оюун ухааны дэд бүтцэд оруулж буй их хэмжээний хөрөнгө оруулалт нь хангалттай хэмжээний өгөөж бий болгож чадах эсэхэд эргэлзэж буй хөрөнгө оруулагчдын хүлээлт, дата төвийн бүтээн байгуулалтад тавигдаж болзошгүй зохицуулалтын хязгаарлалт болон Qualcomm компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт зэрэг нь технологи, хагас дамжуулагчийн хувьцааны уналтыг эрчимжүүлэхэд голлох нөлөөг үзүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters, UBS, AP

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.