Skip links

FED бондын худалдан авалтаа 3-р сар гэхэд дуусган, 2022 онд бодлогын хүүгээ гурван удаа нэмэгдүүлэхээр хэлэлцэж байна.

Америкийн инфляци урт хугацааны зорилтот 2%-иас дээш өссөөр байгаа тул Холбооны нөөцийн сангаас Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ ирэх нэгдүгээр сараас эхлэн сар бүр Төрийн сангийн үнэт цаасны худалдан авалтаа 20 тэрбум ам.доллараар, орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаасны худалдан авалтаа сар бүр 10 тэрбум доллараар бууруулна гэж мэдэгдлээ. Улмаар Төрийн сангийн үнэт цаасны худалдан авалтын хэмжээ 40 тэрбум доллар, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны хувьд сар бүр 20 тэрбум долларын худалдан авалтыг хийхээр боллоо.

Харин бодлогын хүүгийн зорилтот хүрээг 0-0.25% хүртэл үзүүлэлтэд барих бөгөөд бонд худалдан авалт зогссоны дараа Төв банкнаас хүүгээ нэмэгдүүлнэ гэж Жером Пауэлл мэдэгдсэн.

Холбооны нөөцийн сангаас мөнгөний бодлогын талаарх Лхагва гарагын шийдвэр гарахаас өмнө зах зээл нилээдгүй айдастай байсан тул долоо хоногийн эхний хоёр өдөр ихэнх зах зээлд сөрөг нөлөөг үзүүлээд байсан бол мэдэгдэл гармагц хүлээгдэж байсан айдсыг зах зээлээс зайлуулж, дэлхийн хэмжээнд индексүүд өсөлт үзүүлэхэд хүргэлээ. 

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: www.reuters.com, bitcoinmagazine.com

Хуваалцах:

Бусад мэдээлэл