“ЛэндБонд”-ын Транч II-ын анхдагч зах зээлийн арилжаа 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 188 хөрөнгө оруулагчдаас 3.1 тэрбум төгрөгийг арилжаа зарлагдсан хугацаанаас өмнө татан төвлөрүүлж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа. “ЛэндМН ББСБ” ХК-ийн санал болгосон Дижитал хөрөнгө оруулалт ЛэндБонд нь өрийн хэрэгсэл гаргах хөтөлбөрийн хүрээнд 2 удаагийн Транч-аар нийт 5.6 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.
🔥🔥🔥Дижитал хөрөнгө оруулалт “ЛэндБонд” хөтөлбөрийн Транч II-ын хүрээнд 3.1 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ
- Зах зээлийн мэдээлэл
- Нийтэлсэн Ankhbat
Хуваалцах: