Аппликейшн ашиглан машиныхаа өнгийг өөрчөх үү?: BMW өнгөө хувиргадаг автомашинаа танилцууллаа

Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани Лас Вегаст болсон “Consumer Electronics Show” (CES) дээр дэлхийн анхны “өнгөө өөрчилдөг” автомашиныг танилцууллаа.

MW iX Flow нэртэй энэхүү концепт бүхий машин нь электрон бэхний технологийг ашиглан машины гадна талыг саарал, цагаан өнгийн янз бүрийн хээтэй болгон хувиргадаг шийдэлтэй ажээ. Хэдийгээр CES-ны үеээр танилцуулсан автомашин нь саарал, цагаан өнгийн хоршлоор солигдох боломжтой байсан ч “BMW”-ийн зүгээс цаашид энэ технологийн өнгөний хамаарлыг илүү өргөжүүлнэ гэдгээ хэллээ.

Image Credits: BMW

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: investing.com

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin