Skip links

Доналд Трампын тангарагийн үг “Санхүүчийн нүд”-ээр

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын 2025 оны 01 дүгээр сарын 20 өдөр зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хэлсэн үгээс онцлох хэсгийг “Санхүүчийн нүд”-ээр та бүхэнд хүргэж байна.

  • Өмнөд хил дээрээ онц байдал зарлана. Хууль бусаар хил давсан этгээдүүдтэй хатуу тэмцэнэ.
  • Инфляцыг бууруулна. Эрчим хүчний эх үүсвэрүүд болох газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлнэ.

Газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт нэмэгдсэнээр үнэ буурах магадлалтай.

  • Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гарна.

Өөрсдийн автомашин үйлдвэрлэлийг дэмжинэ. Цахилгаан автомашины эрэлт буурах магадлалтай.

  • Тарифын бодлого хэрэгжүүлнэ. Орлого цуглуулах алба байгуулна.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, ингэснээр инфляц нэмэгдэх магадлалтай.

  • Арьс өнгөний ялгаварлалыг байхгүй болгож, зөвхөн мерит зарчимд тулгуурлана.

Дотоодын зөрчил, арьс өнгөний үзлийг дэвэргэхгүй байх.

  • АНУ-ын армийн хүчин чадлыг дээд түвшинд хүргэнэ.

Чип, төмөр болон бусад таваарын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, үнэ өсөх магадлалтай.

  • Панамын сувгийг эргүүлэн авна.

Нийлүүлэлтийн сүлжээнд саатал үүсэх, ингэснээр түүхий эд, таваарын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлагатай.

  • Хил хязгаараа тэлнэ.

Нийлүүлэлтийн сүлжээнд саатал үүсэх, ингэснээр түүхий эд, таваарын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлагатай.

  • Дэлхий даяар гарч буй бүх дайныг зогсооно

Сүйдсэн байшин барилга, зам гүүрний ажил, түүнд шаардлагатай бараа материалын эрэлт нэмэгдэх магадлалтай.

  • Америкчуудын хувьд боломжгүй зүйл гэж үгүй. Түүний нэг жишээ нь миний эргэн эрэлт байлаа.

“АНУ-ын эрх ашгийг нэн тэргүүнд” тавих бодлогыг баримталснаар дотоодын компаниудын үйл ажиллагаа сэргэх, ашиг орлого нэмэгдэх магадлалтай.

Хуваалцах:

Бусад мэдээлэл