Skip links

Бодлогын хүүг 6.5 хувьд хүргэж 0.5 нэгж хувиар нэмэгдүүллээ.

Хилийн хязгаарлалтаас үүдэлтэй нийлүүлэлтийн доголдол үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, улмаар инфляцын 2 дахь үеийн нөлөө эрчимжих эрсдэлтэй байгаа тул Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 1 сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлаар бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувь болголоо. Түүнчлэн, гадаад зах зээлийн суурь хүү өсөх төлөвтэй байгаа нь бодлогын хүүг ийнхүү өсгөх нөхцөлийг бий болгосон байна.

Түүнчлэн тус хурлаар төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувьд хүргэх, уул уурхайн бус экспорт, боловсруулах аж үйлдвэрийн салбарт олгох урт хугацаат репо арилжааны санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөх тухай багц шийдвэрийг гаргалаа.

Ашигласан эх сурвалж: mongolbank.mn

Хуваалцах:

Бусад мэдээлэл