Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 16.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх долоо хоногоос 2.4%-иар нэмэгдэн, түүхэн дээд түвшнээ дахин шинэчиллээ.
ТОП 20 индекс 64,900.6 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 2.9%-иар өслөө.
⬆️ Хамгийн их өсөлттэй хувьцаа
“Худалдаа Хөгжлийн банк” ХК (TDB)-ийн хувьцааны ханш 21.8%-иар өсөж, 14,550 төгрөгт хүрлээ.
⬇️ Хамгийн их бууралттай хувьцаа
“Мандал Даатгал” ХК (MNDL)-ийн хувьцааны ханш 4.2%-иар буурч, 86.4 төгрөгт хүрэв.
💰 Арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн хувьцаа
“Хаан Банк” ХК (KHAN)-ийн хувьцаа долоо хоногийн хугацаанд нийт 823.0 сая төгрөгөөр арилжаалагдаж, арилжааны үнийн дүнгээр тэргүүллээ.









