Skip links

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл АНХААРУУЛАВ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027 оны төсвийн төсөл болон дунд хугацааны төсвийн хүрээнд зарлагын огцом тэлэлт, төрийн оролцооны өсөлт, өрийн эрсдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа.

Шинэчилсэн төсвийн хүрээгээр:
• Нэгдсэн төсвийн орлого — ₮41.3 их наяд
• Нийт зарлага — ₮43.6 их наяд буюу ДНБ-ий 37.8%
• Төсвийн алдагдал — ₮2.3 их наяд буюу ДНБ-ий 2.0%

Зөвлөлийн дүгнэлтээр төсвийн зарлагын ДНБ-д эзлэх 37.8% нь эдийн засгийн өсөлтийг хамгийн их дэмжих 27%-ийн түвшнээс 10.8 нэгж хувь, 2026–2030 оны үндсэн чиглэлийн 30%-ийн зорилтоос 7.8 нэгж хувиар өндөр байна. Мөн нийт зарлага 28.2%-иар өсөхөөр байгаа нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзжээ.

Үүнтэй зэрэгцэн Засгийн газрын өрийг ДНБ-ий 50%-д хүргэхээр тооцсон нь таван жилийн 45%-ийн шалгуураас давж байгаа бөгөөд төсвийн тусгай шаардлагыг сулруулах өөрчлөлт нь цаашид төсвийг хэт тэлэх эрсдэл бий болгож болзошгүйг Зөвлөл онцолсон байна.

Иймд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төрийн оролцоог бууруулах, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, өрийн эрсдэлийг тооцох, төсвийн сахилга батыг хадгалах чиглэлээр зөвлөмж хүргүүлжээ.

Эх сурвалж: www.parliament.mn

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.