🏢 АПУ ХК, ХасБанк ХК, Сүү ХК, Инновэйшн Инвестмент ХК болон Гермес Центр ХК нь 2025 онд цэвэр ашгаасаа хоёр удаа ногдол ашиг хуваарилсан бөгөөд 2026 оны эхний хагас жилд ч мөн хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
2026 оны эхний хагас жилийн байдлаар Инновэйшн Инвестмент ХК-ийн ногдол ашгийн өгөөж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 дахин өссөн буюу хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Харин цэвэр ашгийн өөрчлөлтөөр авч үзвэл Сүү ХК-ийн цэвэр ашиг 37.0%-ийн өсөлтийг үзүүлжээ.
Тогтмол давтамжтай ногдол ашиг хуваарилалт нь хөрөнгө оруулагчдад мөнгөн урсгалаа илүү үр ашигтай төлөвлөх боломж олгохын зэрэгцээ компанийн ашигт ажиллагаа, санхүүгийн сахилга бат болон хувьцаа эзэмшигчдэд чиглэсэн бодлогын тогтвортой байдлыг илэрхийлэх чухал үзүүлэлт болдог.









