Skip links

Монголын ХЗЗ-ийн өсөлт Дэлхийд тэргүүлэв.

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн 30 жилийн хугацаанд дахь хамгийн онцлох жилээр 2021 оныг онцлож байна. Тус онд Монголын Хөрөнгийн зах зээл дараах гол үзүүлэлтүүдийг үзүүллээ.

  1. 2021 онд Монгол Улсын Хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ анх удаа ₮5.8 их наяд хэмжээнд хүрсэн нь өмнөх оноос хоёр дахин тэлсэн үзүүлэлт боллоо. Дотоодын хөрөнгийн зах зээлийн цар хүрээ, чиг хандлагыг тодорхойлогч ТОП-20 индекс л гэхэд 49,252 нэгжид хүрсэн нь өнгөрсөн оноос 121% өссөн үзүүлэлт болов. Үүгээрээ Монгол Улс Дэлхийн хөрөнгийн захад 2021 онд өсөлтөөрөө тэргүүлсэн юм. Улмаар олон улсын санхүүгийн мэдээллийн Bloomberg агентлаг дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр Монгол улсыг нэрлэлээ. Ийнхүү өсөлт нь Хөрөнгийн зах зээл Монгол Улсын ДНБ-ий 12%-д хүрч байна.
  2. 2021 оны 12 сарын 20-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж нийт ₮1.4 их наяд төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн нь 30 жилийн түүхэнд дээд үзүүлэлт боллоо. Өдрийн дундаж арилжаа гэхэд 5.8 тэрбум төгрөгт хүсэн нь өмнөх оныхоос 22 дахин өссөн үзүүлэлт юм.
  3. 2021 онд 9 шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгов. Үүний дунд Банкны тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд монголчууд анх удаа арилжааны банкны хувьцаа эзэмших боломж бүрдсэнийг онцлох нь зүйтэй. 9 шинэ бүтээгдэхүүний хувьцаа гаргахад бүгд 100% биелсэн бол “CU” хувьцаа 160% биелсэн нь онцлох тоо болоод байна. 
  4. 2021 онд 37 компани хувьцаа эзэмшигчдэдээ нийт 162 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртээв. Энэ нь өнгөрсөн оноосоо 6% өссөн дүн юм. 
  5. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 192 компанийн үнэт цаас, бондыг арилжаалж байгаа ба 2021 оны нийт арилжааны дүнгийн 75%-ийг компанийн бонд, хувьцаа 21%, үлдэх хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эзэлжээ. 
  6. Энэ онд мөн “FTSE Russell”-ийн хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалтад оров. Монгол улсын хөрөнгийн зах зээл 2017 онд тус жагсаалтаас хасагдсан хэдий ч зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа, МХБ болон FTSE Russell группийн олон удаагийн уулзалтын үр дүнд жагсаалтад эргэн орсон нь олон улсын хөрөнгө оруулагчид нэмэгдэх, зах зээл тэлэх зэрэг давуу талуудыг бий болгох юм. 

Ашигласан эх сурвалж: ikon.mn, mse.mn

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.