Өнөөдрөөс хөрөнгө оруулалт хийж эхлээрэй
Та манай ulzii&co capital аппликэйшнээр дамжуулан үнэт цаасны дансаа нээж, хувьцаа болон бондод хөрөнгө оруулах боломжтой.
Хувьцаа
Хувьцаа нь та тухайн компанийн тодорхой хувийг эзэмшиж буйг илэрхийлэх үнэт цаас юм.
Бонд гэж юу вэ?
Бонд гэж бусдад зээл олгосныг баталгаажуулсан үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл, та компанийн эсвэл Засгийн газрын бонд худалдаж авсан бол та компани, Засгийн газарт мөнгөө зээлүүлсэн гэсэн үг. Таны мөнгийг зээлснийхээ төлөө бонд гаргагч нь тогтмол хүү төлөх /купон гэх/ ба заасан хугацааны дараа анх зээлсэн мөнгөө /нэрлэсэн үнэ гэх/ эргүүлэн төлөх зарчимтай.
Бондын төрөл
Онцлог | Нээлттэй бонд | Хаалттай бонд |
---|---|---|
Зохицуулагч байгууллагууд | Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо | Монголын үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбоо |
Нэгж үнэ | 100,000₮ | 1000,000₮ |
Бондын хүү (дунджаар жилийн) | 10% - 18.5% | 18% - 20.5% |
Хөрвөх чадвар | Сайн - Хоёрдогч зах зээл дээр бондоо арилжаалах боломжтой. | Дунд – Таны эзэмшиж буй бондыг өөр харилцагчид санал болгох бөгөөд зарах хүртэл хугацаа орох магадлалтай. |
Давуу тал
Тогтмол орлого
Хугацаа тутамд тогтмол хүүгээр төлбөр төлөгдөж, тогтмол орлого олох зарчимтай (Хүүгийн төлбөрийг (купон) тодорхой давтамжтай авах бөгөөд бондын хугацааны эцэст үндсэн төлбөрөө авч дуусна. Таны хүртэх өгөөжийн хэмжээ тодорхой байдаг.)
Эрсдэлгүй
Засгийн газрын бонд нь хамгийн эрсдэл багатай, компанийн бонд нь хувьцаатай харьцуулбал эрсдэл багатай
Давуу эрх
Компани дампуурах тохиолдолд мөнгөө тэргүүн ээлжинд нэхэмжлэх эрхтэй
Сул тал
Хөрвөх чадвар
Хувьцаатай харьцуулахад хөрвөх чадвар сул
Эзэмшихгүй
Компанид хувь эзэмшихгүй
Хугацаа
Зөвхөн анх заасан хугацаанд эзэмшинэ
Бондын хүүгийн тооцоолуур
Энэхүү тооцоолуурт манай компани дээр захиалга авч байгаа хаалттай бондуудын нөхцөл (хүү болон хугацаа) нь орсон байгаа учраас та бүхэн өөрийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа дүн болон хугацаагаа оруулан өгөөжөө тооцоолж, мэдээлэл аваарай.
Зах зээлийн хүүгийн судалгаа
Бондод захиалга өгөх
Та уул уурхай, банк санхүү, дэд бүтцийн салбарын шилдэг компаниудын 6-24 сарын хугацаатай, жилийн 17% – 21%-ийн хүүтэй бондуудаас сонгон хөрөнгө оруулах боломжтой.
ХБҮЦ гэж юу вэ ?
Банк, санхүүгийн байгууллагууд зээлийн барьцаанд авсан активаа багцлан үнэт цаасжуулж, хөрөнгийн зах зээлд худалдан шинээр санхүүжилт татах үйл ажиллагаа юм.
Давуу тал
Тогтмол мөнгөн урсгал
Улирал тутмын купоны төлбөр болон үнэт тогтмол чөлөөт мөнгөн урсгалыг бий болгоно.
Хөрөнгө оруулалтын эрсдэлээс хамгаалагдсан
Зээлийн багц дахь чанаргүй зээл үргэлж 0%-тай байх ба Үнэт цаасны купон, эргэн төлөлтийн тасалдлаас төлбөрийн шатлалын схем болон эрсдэлийн сангийн хөрөнгөөр хамгаалсан.
Хөрвөх чадвар сайн
Богино хугацааны хөрөнгө оруулалтын өгөөж өндөр бөгөөд хямдруулсан үнээр арилжих нөхцөлд худалдсан болон худалдан авсан аль аль талдаа хангалттай өндөр өгөөжийн хувьтай байгаа нь бирж дээр хөрвөх чадвараар өрсөлдөх боломжийг бий болгоно.
Санхүүжилтийн шинэ суваг
Банк, санхүүгийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн шинэ суваг нээгдэх боломжтой.
Сул тал
Хөрвөх чадвар
Хувьцаатай харьцуулахад хөрвөх чадвар сул
Эзэмшихгүй
Компанид хувь эзэмшихгүй
Хугацаа
Зөвхөн анх заасан хугацаанд эзэмшинэ
Монголын Хөрөнгийн бирж дээрх ХБҮЦ-ны жагсаалт
ХБҮЦ-д захиалга өгөх
Та уул уурхай, банк санхүү, дэд бүтцийн салбарын шилдэг компаниудын 6-24 сарын хугацаатай, жилийн 17% – 21%-ийн хүүтэй бондуудаас сонгон хөрөнгө оруулах боломжтой.
Яагаад хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх ёстой вэ?
Бүх өндгөө нэг сагсанд хийж болохгүй гэсэн хөрөнгө оруулалтын алтан дүрэм байдаг. ЯАГААД ВЭ?
Зөвхөн нэг компанийн хувьцаа эсвэл бондыг авч хөрөнгө оруулах нь таны хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Хэд хэдэн төрлийн компанийн хувьцаануудад, бондуудад эсвэл хувьцаа бондод мөнгөө тархаан байршуулж хөрөнгө оруулах нь таны хүссэн өгөөжөө авах боломжийг олгохоос гадна таны хөрөнгө оруулалтын хөрвөх чадварыг нэмэгдүүлнэ.
Хөрөнгө оруулалтын багц хэрхэн бүрдүүлэх вэ?
Хөрөнгө оруулалтын багцаа үүсгэхэд анхаарах 3 хүчин зүйлийг нэрлэе.
Таны санхүүгийн нөхцөл байдал, хүлээн зөвшөөрч чадах эрсдэлийн хэмжээ
Өгөөж эрсдэлийн хамаарал буюу бага өгөөж бага эрсдэл, өндөр өгөөж өндөр эрсдэл
Таны хөрөнгө оруулалтын зорилго юу вэ?
Таны хөрөнгө оруулалт хийх хугацаа буюу өгөөжөө хэдий хугацааны дараа хүртэхийг хүсч байна вэ?
Жишээ нь: Танд 1 жилийн хугацаанд өгөөжөө авдаг, өгөөж нь тодорхой хөрөнгө оруулалт хийх хэрэгцээ байж болно. Эсвэл хугацаа нь чухал биш урт хугацаагаар өөрийн тэтгэвэртээ бэлдэж эсвэл, хүүхдийнхээ ирээдүйд зориулж хөрөнгө оруулмаар байж болно.
Ямар компанийн хувьцаа, бонд авах уу?
Хувьцаа худалдаж авахын тулд тухайн компанийн талаар гүнзгий судалгаа хийх шаардлагатай байдаг. Үнэт цаасны компаниудын мэргэжлийн шинжээчид хувьцааны шинжилгээний аргуудыг ашиглан тухайн компаниудад дээр судалгаа хийсний үндсэн дээр хувьцааны ханшийн таамаглалыг гаргадаг.
Тиймээс таныг хөрөнгө оруулалтын багцаа удирдахад мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авахыг зөвлье.
ЗӨВХӨН ТАНД ЗОРИУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦ
Манай компани нь хөрөнгө оруулалт хийж эхлэх хүсэлтэй, санхүүгийн олон төрлийн нөхцөл, шаардлагатай хүмүүстээ зориулж, Хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа болон бондуудаас сонгон хөрөнгө оруулж, өндөр өгөөж хүртэх боломжийг олгох зорилгоор “Зөвхөн танд тохирсон хөрөнгө оруулалтын багц”-ыг та бүхэнд санал болгож байна.
Та өөрийн хүлээн зөвшөөрч чадах эрсдэлийн хэмжээ, хөрөнгө оруулалтын зорилго, хөрөнгө оруулалт хийх хугацаа зэргээсээ хамааруулж өөрт тохирсон хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлээрэй.