Skip links

Голомт банк ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурлаас онцлох нь 🧐🔎

Голомт банк ХК-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн билээ. Хувьцаа эзэмшигчид та бүхэнд хурлаар хэлэлцсэн асуудлуудаас 10 зүйлийг онцлон хүргэж байна.

ОНЦЛОХ 10 ИШЛЭЛ 👇👇👇

  1. IPO хийх үед төлөвлөж байсан бүх харьцаа үзүүлэлтүүд давж биелсэн.
  2. ОУ-ын зах зээлд гаргасан Голомт банкны бондын үнэ өсөж, өгөөж нь буурснаар гадаад зах зээл дээрээс илүү хямд эх үүсвэр татах нөхцөл бүрдэж байна.
  3. Тус банк нь нийт активын хэмжээгээр МУ-ын 2-дохь том банк болсноор банкны зах зээлийн ойролцоогоор 20.0%-ийг эзлэж байгаа бол бизнесийн сегментэд олгосон зээлийн хэмжээгээр салбартаа тэргүүлж байна.
  4. 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг ОУ-ын аудитын “Big-4”-ийн нэг болох “KPMG audit” ХХК гүйцэтгэсэн ба уг дүгнэлтэд санхүүгийн тайланг “үнэн зөв, бодитой илэрхийлсэн” тухай дурдсан байна.
  5. Нэг салбарт олгох зээлийн хэмжээг тухайн салбарын эрсдэлийн түвшнээс хамааруулан ойролцоогоор 10-20% байхаар тогтоодог байна.
  6. Ногдол ашиг тараах шийдвэр гаргалтад өөрийн хөрөнгийн хүрэлцээний шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг харгалзах ба цаашид бизнесийн тэлэлтэд голлон анхаарна гэдэгээ илэрхийллээ. Хэдий IPO хийх үеийн ҮЦТ-д ногдол ашиг тараах хувийг 40.0% орчимд байхаар төлөвлөсөн ч жил бүр ногдол ашгийн хэмжээг (мөнгөн дүнгээр) нэмэгдүүлэх, хамгийн багадаа 20.0%-ийг тараах бодлого баримтална.
  7. Банкны үйл ажиллагаа, санхүү байдлын талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс “Хөрөнгө оруулагчидтай харилцах алба” (Investor’s Relation)-ыг байгуулсан болно.
  8. Оны эцсийн тайлангаар хувьцааны дансны үнэ 1,768.8 төгрөг (2025/04/17 өдрийн байдлаар хувьцааны ханш 1037.0 төгрөг) байгаа бөгөөд хувьцааны P/E, P/B харьцаа маш бага түвшинд байна гэж үзэж байна.
  9. Өнгөрсөн 2024 онд нийт 450 сая ам.долларын бондыг гадаад зах зээлд гаргаж, амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь олон улсын зах зээлд нэмэлт хувьцаа (12.0 хүртэлх хувиар нэмэгдүүлэх) гаргах ажлын урьдач нөхцөл болох юм. (Бирж: London, New York, Korea)
  10. “Голомт банк” ХК-ийн зарласан хувьцааг 1,150,000,000.0 (нэг тэрбум нэг зуун тавин сая) ширхэг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн ба хувьцаа нэмж гаргахтай холбогдох шийдвэрийг тухай бүр гаргаж хэрэгжүүлэх бүрэн эрхийг ТУЗ-д олгосон байна.

Та бүхэн дотоод хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсэж байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү. 👇👇

https://forms.office.com/r/kG33uwiF55

☎️ 7777 – 6377

Эх сурвалж: www.mse.mn

Хуваалцах:

Бусад мэдээлэл