Skip links

📊 МОНГОЛ УЛСЫН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН ОНЫ ЭХНИЙ 9 САРД 7.3%-ИАР ӨСЛӨӨ

Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2026 оны эхний 9 сарын байдлаар 2015 оны зэрэгцүүлэх үнээр 26.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс бодитоор 7.3%-иар өссөн байна.
📌 Өсөлтийн гол хөдөлгөгч хүч
ДНБ-ий өсөлтийн 3.4 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар эзэлж байгаа нь нийт өсөлтийн 47% юм. Харин үйлчилгээний салбар 1.6 нэгж хувь, хөдөө аж ахуйн салбар 1.5 нэгж хувийг бүрдүүлж байна.
📌 Уул уурхай ба экспортын хамаарал
Уул уурхай, олборлолтын салбарын өсөлтөд экспортын орлого чухал нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал, 2026 оны эхний 9 сарын байдлаар экспортын орлого өмнөх оны мөн үеэс 5.5 тэрбум ам.доллароор нэмэгдэгдэж 16.2 их наяд төгрөгт хүрсэн. Үүнд:
Зэсийн хүдэр, баяжмалын орлого 3.1 тэрбум, нүүрсний орлого 2.0 тэрбум ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн аж.
📌 Үйлчилгээний салбарын өсөлтөд тээвэр голлон нөлөөлөв
Үйлчилгээний салбарын ДНБ-ий өсөлтөд оруулсан 1.6 нэгж хувийн 0.7 нэгж хувийг тээврийн салбар бүрдүүлжээ. Түүнчлэн тээврийн салбарын орлого 9.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 21.7%-иар өссөн байна.
Эдийн засгийн өсөлтөд уул уурхай, олборлолтын салбар болон гадаад зах зээлийн түүхий эдийн эрэлт чухал нөлөө үзүүлсээр байна. Монгол Улсын хувьд уул уурхайн үйлдвэрлэл, экспортын хэмжээ болон дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас өндөр хамааралтай хэвээр байна.

💡ДНБ гэж юу вэ?
Тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд тайлант хугацаанд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн шинээр бүтээсэн нийт нэмэгдэл өртгийн хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, тухайн улсад тодорхой хугацаанд үйлдвэрлэсэн эцсийн бараа, үйлчилгээний нийт үнэ цэнийг илэрхийлэх үзүүлэлт юм.
Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн тогтолцоог сайжруулах, уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалт татах бодлогыг дэмжих зорилгоор 200 сая ам.долларын санхүүжилтийг өнөөдөр баталсан байна. Түлш эрчим хүчний өртөг нэмэгдэж, дэлхийн зах зээл тогтворгүй байгаа нь экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засагт эрсдэл учруулж байгаа талаар дурджээ.
Эх сурвалж: ҮСХ, АХБ

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.