Skip links

💰Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 26.0%-иар өсжээ

💰Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 26.0%-иар өсжээ
Мөнгөний нийлүүлэлт (M2) 2026 оны 10-р сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 55.9 их наяд төгрөгт хүрлээ. Өсөлтөд:
💠Төгрөгийн хадгаламж 25.2%-иар,
💠Валютын харилцах 82.8%-иар,
💠Төгрөгийн харилцах 24.8%-иар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Төгрөгийн хадгаламжийн 80.2% нь иргэдийн хадгаламж, 19.8% нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Төгрөгийн хадгаламж 30.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 25.2%-иар, өмнөх сараас 387.4 тэрбум төгрөгөөр өсжээ. Харин валютын хадгаламж 5.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.2%-иар буурч, өмнөх сараас 332.8 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Мөнгөний нийлүүлэлтийн 23.2%-ийг гадаад цэвэр актив, 76.8%-ийг дотоод цэвэр актив бүрдүүлж байна. Гадаад цэвэр актив 12.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 83.8%-иар өсжээ. Дотоод цэвэр актив 42.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.1% болж өссөн байна.
Нийт зээлийн үлдэгдэл 10-р сарын эцэст ₮46.5 их наяд хүрч, өмнөх оны мөн үеэс 17.3%-иар, өмнөх сараас 1.4%-иар өсжээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 92.5%-ийг хэвийн зээл, 2.3%-ийг анхаарал хандуулсан зээл, 5.2%-ийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэвийн зээлийн үлдэгдэл 17.3%-иар өссөн бол анхаарал хандуулсан зээл 35.1%-иар буурч, чанаргүй зээл 13.1%-иар өссөн байна.

💡Мөнгөний нийлүүлэлт гэж юу вэ?
Мөнгөний нийлүүлэлт (М2) гэдэг нь бидний гар дээрх бэлэн мөнгө, банкны харилцах данс болон хадгаламж дахь мөнгө зэрэг хөрөнгийн нийт хэмжээг илэрхийлдэг.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.