Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 16.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх долоо хоногоос 4.0%-иар буурсан үзүүлэлттэй байгаа бол оны эхнээс 19.1%-иар өсжээ.
🔝 ТОП-20 индекс 67,555.2 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 0.3%-иар өсөж, оны эхнээс 24.0%-иар өссөн үзүүлэлттэй байна.
⬆️ Хамгийн их өссөн:
“Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD)-ийн хувьцааны ханш долоо хоногт 10.2%-иар өсөж, 6035 төгрөгт хүрэв.
⬇️ Хамгийн их буурсан:
“Худалдаа Хөгжлийн Банк” ХК (TDB)-ийн хувьцааны ханш 7.0%-иар буурч, 11630 төгрөгт хүрсэн нь долоо хоногийн хамгийн их бууралт байлаа.
💰 Хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаалагдсан:
“Худалдаа Хөгжлийн Банк” ХК (TDB)-ийн хувьцаа долоо хоногт нийт 1.38 тэрбум төгрөгийн үнийн дүнгээр арилжаалагдсан нь хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаа болов.









