Бид 2026 оны 5 дугаар сард Түмэн Шувуут ХК-ийн хувьцааны суурь үнэлгээний товч судалгааг хийж, компанийн санхүүгийн гүйцэтгэл, үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлт, салбарын төлөв болон хувьцааны үнэлгээнд тулгуурласан судалгааны тайлангаа танилцуулж байсан билээ.

📍 Тухайн үед буюу 2026 оны 5 дугаар сарын 11-ний байдлаар TUM хувьцаа 361.1 төгрөгийн ханштай байсан бөгөөд үнэлгээний хэд хэдэн аргачлалд үндэслэн нэгж хувьцааны жигнэсэн дундаж үнэлгээг 517.5 төгрөгөөр, аюулгүйн маржиныг тусгасан бодит үнэ цэнийг 465.7 төгрөгөөр тооцож, тухайн үеийн ханшаас 29.0%-ийн өсөлтийн потенциалтай гэж үзэж байв.
📌 Харин ханшийн түвшин 2026/09/28-ны байдлаар 450.2 төгрөгт хүрсэн нь судалгааны үеийн 361.1 төгрөгтэй харьцуулахад 24.7%-ийн өсөлт бөгөөд бидний тооцоолсон 465.7 төгрөгийн бодит үнэ цэнээс 4.9%-иар доогуур түвшин юм. Ингэснээр тус хувьцааны зах зээлийн ханш бидний тооцоолсон суурь үнэлгээтэй ойролцоо түвшинд хүрээд байна.

☀️ Үүний зэрэгцээ компанийн үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлд шинэ алхам хийж, Sigenergy компанитай хамтран “Түмэн Шувуут-2” фермдээ 250 кВт-ын нарны эрчим хүчний систем туршилтаар суурилуулахаар болсон байна. Мөн 2027 онд тэжээлийн үйлдвэр болон “Түмэн Шувуут-1”, “Түмэн Шувуут-3” фермдээ уг системийг өргөжүүлэн, цаашид нийт цахилгаан хэрэглээнийхээ 50%-ийг нарны эрчим хүчээр хангах зорилт тавьжээ.
📰 “Түмэн шувуут ХК” (TUM)-ийн талаар товч судалгаатай танилцах: https://tinyurl.com/y3r67erx









