“ӨЛЗИЙ ЭНД КО КАПИТАЛ” ҮЦК ХАРИЛЦАГЧДАДАА ТАЛАРХАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Бид өнгөрсөн жилийнхээ амжилтыг харилцагч нартайгаа хамтдаа тэмдэглэж, талархал илэрхийлэх болон хөрөнгө оруулагчидыг үнэт цаас гаргагч байгууллагуудтай уулзуулж, мэдээлэл хүргэх зорилготойгоор “ХАМТДАА БҮТЭЭСЭН ҮНЭ ЦЭН” нэртэй хүндэтгэлийн арга хэмжээг 2023 оны 05 сарын 03-ний өдөр Шангри – Ла зочид буудлын Балл рүүм танхимд зохион байгууллаа.   

АРГА ХЭМЖЭЭНИЙ ОНЦЛОГУУДААС ДУРДВАЛ:

  1. “ХАМТДАА БҮТЭЭСЭН ҮНЭ ЦЭН” нэртэй зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ нь “Өлзий энд Ко капитал” ҮЦК болон бидний хамтран ажиллагч, үнэт цаас гаргагч байгууллагууд өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө хэрхэн бизнесээ тэлж, ямар баялагуудыг бүтээж, нийгэмд ямар үнэ цэн бүтээсэн талаар хөрөнгө оруулагчдадаа мэдээлэл хүргэж, нээлттэй ил тодоор тайлагнасан  нь зах зээлд шинэ соёлыг бий болгож, үнэт цаас гаргагчид тэр тусмаа бонд гаргагч нар, хөрөнгө зуучлагч үнэт цаасны компани, хөрөнгө оруулагчид гээд гурван чухал талууд нэг дор цугларсан анхдагч арга хэмжээ гэдгээрээ онцлогтой юм. 

2. Тус арга хэмжээнд Хас банк, Моннис интернэшнл, Монголын финтек групп ХХК, ОНДО ХХК, БИЧИЛ ГЛОБУС ФИНАНС ББСБ, Говь экуйпмент рентал флийт, БИД ББСБ, Хүлэгү инженеринг ХХК, ТУС ББСБ, ХӨӨНДИЙ брэнд, СОНО ФИНТЕК ББСБ, СОД АЛЛОКЭЙШН ХУВИЙН ХОС гэсэн банк санхүү, уул уурхай, барилга, харилцаа холбоо, аялал жуулчлал, үндэсний үйлдвэрлэлийн нийт 12 байгууллага оролцож, нийт 500 хөрөнгө оруулагчид оролцсон.

3. Манай Өлзий энд Ко капитал ҮЦК нь 2022 оны 10 сарын байдлаар сүүлийн 5 жилд Монголын хөрөнгийн бирж дээр хамгийн олон нээлттэй бүтээгдэхүүн гаргасан ҮЦК-аар шалгарсан юм. Мөн түүнчлэн 2022 онд Монголын Хөрөнгийн биржийн топ 10 ҮЦК 1.2 их наядын арилжаа хийсний 68.6%-ийг топ 4 үнэт цаасны компани бүрдүүлж байгаагийн нэгээр тодорсон бөгөөд өнгөрсөн жилийнхээ амжилтыг харилцагч нартайгаа хамтдаа тэмдэглэж, талархал илэрхийлсэн нь хөрөнгийн зах зээл дээр шинэлэг содон үйл явдал болж өнгөрлөө.

Бид цаашид хөрөнгө оруулагч нартаа найдвартай бүтээгдэхүүн санал болгож, мэдээллийн ил тод байдлыг хангуулж, зах зээл дээр шинэ соёлыг бий болгон түүчээлэн ажиллахыг зорьж байна.

Та бүхэн манай компанитай хамтран ажилладаг, үнэт цаас гаргагч байгууллагуудын гаргасан нээлттэй болон хаалттай бондын талаар мэдээлэл авах бол доорх холбоосыг бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.

https://forms.gle/X7mSRstrhmPUvfuj9

Бондын зөвлөхүүд:

📲 8013-6377

📲 8833-6377

📲 8881-6377

📲 8607-6377

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin