Тус шийдвэр нь Компанийн тухай хуулийн 53.2, 54.3–54.5 дахь заалтуудын хүрээнд гарсан бөгөөд компанийн тодорхой хувьцаа эзэмшигчдэд өөрийн эзэмшлийн хувьцааг компанид эргүүлэн худалдах эрх олгож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Премиум Коммерс” ХХК-д энэхүү худалдан авалтыг хэрэгжүүлэх зөвшөөрөл олгожээ.
📌Гол нөхцөл, хугацаа:
– Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн огноо: 2025/11/07
– Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 350 төгрөг
– Хүсэлт хүлээн авах хугацаа: Ажлын 30 хоног
– Мөнгөн дүнг байршуулах хугацаа: 2025/12/30-2026/01/09
⚠️ Хувьцаа буцаан худалдан авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх нь компанийн хэлбэрийг өөрчлөх үйлдэл биш бөгөөд хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрхийг хангах, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого юм.
Энэхүү арга хэмжээ нь компанийн үнэлгээг дэмжих, ногдол ашгийн бодлогоос гадна хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх замаар хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалахад эерэг нөлөөтэй юм.
Өөрөөр хэлбэл тус компанийн хувьцаагаа буцаан худалдан авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь “Говь ХК”-ийн хэлбэрээ өөрчлөх шийдвэрээс ялгаатай бөгөөд компанийн зах зээлийн үнэлгээг тогтвортой байлгах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, компанийн урт хугацааны үнэ цэнийг бататгах зорилготой стратегийн шийдвэр юм.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж
✅Та бүхэн энэхүү мэдээллийг 7 хоног бүр имэйлээр хүлээн авахыг хүсвэл дараах линкээр имэйл хаягаа бүртгүүлээрэй 👇
https://dashboard.mailerlite.com/forms/1498534/155432022772286687/share
Холбогдох утас ☎️ 7777 – 6377

