Skip links

БҮХ ХЯТАДЫН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ГОЛ ЗОРИЛТУУД 🧐🧐🧐

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) 2025 оны нэгдүгээр чуулганаа албан ёсоор эхлүүлж, улс орны эдийн засгийн төлөвлөгөө, технологийн дэвшил, батлан хамгаалах бодлого, байгаль орчны зорилтууд болон “Тайвань”-ий асуудал зэрэг чухал сэдвүүдийг хэлэлцсэн байна.

  1. Эдийн засгийн өсөлт ба санхүүгийн бодлого
    • БНХАУ-ын ЗГ – аас 2025 онд эдийн засгийн өсөлтийг 5%-д хүргэх зорилт тавьж, тогтвортой хөгжлийг ханган ажиллах стратегийг баримталж байна. Энэ хүрээнд:                
    • Улсын төсвийн алдагдлыг ДНБ-ийн 4% орчимд байлгахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, засгийн газар эдийн засгаа дэмжихийн тулд илүү их зарлага гаргахаар шийдсэн.            
    • Эдийн засгийг дэмжих зорилгоор 3.0 их наяд юанийн ($411 тэрбум ам.доллар) “Тусгай Бонд” гаргах шийдвэр гаргасан байна.
    • “Өрхийн цахилгаан хэрэгслийг шинэчлэх” (Эрчим хүчний хэмнэлттэй технологи бүхий) хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар дотоодын хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байна.          
    • Иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй санхүүжилт эсхүл татварын урамшуулал олгож болзошгүй байна.                   
  2. Технологийн инноваци ба дотоод хэрэгцээгээ хангах бодлого
    • БНХАУ хиймэл оюун ухаан, 6G, чип үйлдвэрлэл зэрэг өндөр технологийн салбарт анхаарал хандуулж, эдгээр салбарт төрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.
    • Ингэснээр:               
    • Дотоодын инновацийг дэмжиж, олон улсын технологийн хараат байдлаас гарахыг зорьж байна.   
    • Улсын дэвшилтэт үйлдвэрлэлийн салбарыг бэхжүүлэх, өөрийгөө хангах чадамжийг нэмэгдүүлэхийг онцолжээ.   
  3. Батлан хамгаалах зардал
    • 2025 онд батлан хамгаалахын зардлыг өнгөрсөн оны жишгээр дахин 7.2%-иар нэмэх төлөвтэй байна. Энэхүү нэмэгдэл нь:               
    • Аюулгүй байдлын шинэ сорилтуудад бэлэн байх,   
    • Үндэсний батлан хамгаалах чадавхыг сайжруулах зорилготой.
    • Энэ нь Хятад улсын цэргийн чадавхыг тогтвортой нэмэгдүүлэх стратеги баримталж буйг харуулж байна.      
  4.  Байгаль орчны зорилтууд
    • БНХАУ байгаль орчны тогтвортой байдлыг хангах үүднээс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шинэ зорилго тавьжээ. Үүнд:  
    • Нэгж ДНБ-д ногдох нүүрстөрөгчийн ялгарлыг 3%-иар бууруулах зорилтыг дэвшүүлсэн.      
    • Гэхдээ зарим мэргэжилтнүүд энэхүү зорилт нь урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтод хангалтгүй байж болзошгүй гэж үзэж байна.      
    • Харин өнгөрсөн жилийн тухайд нүүрстөрөгчийн ялгарлыг 2.8%-иар бууруулах зорилт тавьж байсан байна.       
  5. Тайваний асуудал    
    • Хятадын засгийн газар Тайванийг энхийн аргаар нэгтгэх бодлогоо дахин бататгаж, гадны аливаа оролцоог эсэргүүцэхээ илэрхийлэв. Энэ нь тус улсын үндэсний нэгдлийг сахин хамгаалах стратегийн нэг хэсэг гэдгийг онцоллоо.      
    • Өнгөрсөн жилийн хуралдаанаар мөн Тайванийг энхийн замаар нэгтгэх бодлогыг онцолж байсан хэдий ч 2025 онд дээрх асуудалд илүү хатуу байр суурьтай хандаж буй нь анзаарагдаж байна.         


📌ДҮГНЭЛТ:

2025 оны БХАТИХ-ын нээлтийн ёслолоор БНХАУ-ын Засгийн Газраас эдийн засгийн өсөлтийг дэмжих, технологийн дэвшлийг хурдасгах, батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, үндэсний эв нэгдлийг бататгах чиглэлээр бодлогоо тодорхойлж, энэ жилийн хувьд дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхдээ өнгөрсөн онтой харьцуулахад илүү шийдэмгий, зоримог эдийн засгийн өсөлтийг түлхүү дэмжсэн чиглэлтэй байна.

Хуваалцах:

Бусад мэдээлэл