Skip links

2024 ОНД ТОП-5 БАНКНААС 4 НЬ ЭЗДИЙН ӨМЧӨӨ 20.0%-ИАС ДЭЭШ ХУВИАР ӨСГӨСӨН БАЙНА

ОНЦЛОХ ТООНУУД: 🧐🧐🧐

✅Үйл ажиллагаа:

2024 онд ТОП-5 банкны нийт актив дунджаар 22.8%-иар өссөн бол Голомт банкны активын өсөлт онцлохуйц буюу 34.4%-иар нэмэгдсэн байна. Эдгээр банкуудын цэвэр зээлийн хэмжээ дунджаар 38.5%-иар нэмэгдсэн нь нилээдгүй өндөр үзүүлэлт бөгөөд Голомт банк болон Төрийн банк тус бүр 57.8% болон 52.3%-иар цэвэр зээлийн хэмжээгээ өсгөсөн нь хөрөнгө оруулагчдын хувьд анхаарал татахуйц үзүүлэлт болоод байна.

✅ Ашигт ажиллагаа:

Банкуудын цэвэр ашиг дунджаар өмнөх оны мөн үеэс 54.4%-иар нэмэгдсэн бөгөөд тус үзүүлэлт ийнхүү нэмэгдэхэд Голомт банк 124.9%-иар, ХХБ 98.5%-иар цэвэр ашгаа өсгөсөн нь голлон нөлөөлсөн байна. Тус банкуудын орлогын бүтцийг нь авч үзвэл Голомт банкны хүүгийн орлого нь 35.1%-иар, бусад орлого нь 34.5%-иар өссөн, Худалдаа хөгжлийн банкны хүүгийн орлого нь 39.5%-иар, бусад орлого нь 41.0%-иар тус тус өссөнийг онцлох нь зүйтэй.

✅ Зээлийн чанар:

ТОП-5 банкны цэвэр зээлийн хэмжээ дунджаар 38.5%-иар нэмэгдсэн ч чанаргүй зээлийн хувь дунджаар 3.8% болж өмнөх оны мөн үеэс 2.5%-иар буурсан нь зээлийн чанар харьцангуй сайжирч байгааг илтгэж байна.

✅ Зах зээлийн үнэлгээ (P/E, P/B): Зах зээлийн үнийг компанийн дансны үнэд харьцуулж үзэхэд 5 банкны 4 нь дансны үнээсээ багаар үнэлэгдэж байгаа нь банкуудын хувьд харьцангуй хямд үнэлэгдэж байгааг харуулж байна. Мөн үнэ ашгийн харьцааг авч үзэхэд дунджаар 3.78 байгаа нь дээрх дүгнэлтийг бататгаж байна.

✅ Ногдол ашгийн өгөөж:

Хөрөнгө оруулагчдын хувьд анхаарал хандуулах хамгийн чухал хүчин зүйлийн нэг бол ногдол ашиг тараалтын хувь бөгөөд эдгээр банкууд нь бүгд хувьцаа эзэмшигчдэдээ 2023 оны ногдол ашгаа тараасан байна. Энэхүү ногдол ашгийн өгөөжийн голч үзүүлэлт нь 9.9%-тай байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Удахгүй банкуудын 2024 оны жилийн эцсийн ногдол ашгийн мэдээлэл гарах үед бид ногдол ашгийн өгөөжийн мэдээллийг харьцуулан та бүхэнд хүргэх болно оо.

Та бүхэн дотоод хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсч байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү.👉👉👉 https://forms.office.com/r/kG33uwiF55

☎️ 7777 – 6377

📌Жич: Банкуудын хувьцааны ханшийг 2024 оны 12-р сарын 31-ны хаалтын ханшийг ашигласан болно

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.