Skip links

“ЛЭНД БОНД”-ЫГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛЛТЭЙ АРИЛЖААЛАХААР БОЛЛОО

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11-р сарын 24-ний өдрийн 533 тоот тогтоолоор “ЛэндМН ББСБ” ХК-ийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 13-14 хувийн хүүтэй, нийт 5.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 56,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна.

Үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу энэхүү өрийн хэрэгслийг хэсэгчлэн арилжаалах ба эхний ээлжийн 2 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, 25,000 ширхэг буюу 2.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг 2021 оны 11-р сарын 29-ний өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 11-р сарын 30-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд тус тус авахаар боллоо. 

”Лэнд Бонд”-ын үндсэн андеррайтераар “Өлзий Энд Ко Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна. 

Хуваалцах:

Бусад мэдээлэл