Skip links

ХЯТАД, АНУ-ЫН ХУДАЛДААНЫ МАРГААН УУЛ УУРХАЙН САЛБАРТ ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ВЭ? 🧐🧐🧐

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексикийн бараа бүтээгдэхүүнд 25%, БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 10%-ийн татвар ногдуулах шийдвэрийг гаргасан бөгөөд тус шийдвэр 2025.02.04-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээр байсан.

Гэсэн хэдий ч Дональд Трамп Канад болон Мексикийн удирдагч нартай тохиролцсоны үндсэн дээр тариф хэрэгжих хугацааг түр хугацаанд буюу 30 хоногоор хойшлуулаад байна.

Харин БНХАУ-ын тухайд Дональд Трампын энэхүү шийдвэрт хариу арга хэмжээ авч, АНУ-ын экспортын зарим нэр төрлийн бүтээгдэхүүнүүдэд ногдуулах тарифын хэмжээгээ зарлалаа.

1. Түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээнд саатал үүсэх магадлалтай

  • Хятад улс АНУ-ын нүүрс, шингэрүүлсэн хий (LNG), түүхий нефть зэрэг эрчим хүчний бүтээгдэхүүнүүдэд 10-15%-ийн татвар ногдуулна. Энэ нь АНУ-ын эрчим хүч экспортын компаниудад томоохон алдагдал авчрах эрсдэлтэй.
  • БНХАУ-ын эрчим хүчний салбар өөр эх үүсвэрээс тэр дундаа Монгол, Орос, Австрали, Ойрхи Дорнод гэх мэт улс орнуудаас хямд түүхий эд импортлох боломжийг эрэлхийлэх магадлалыг нэмэгдүүлж байна.
  • Дээрх тарифын бодлогод газрын ховор элементүүд, тэр дундаа лити, кобальт, газрын ховор шороон элемент зэргийг хамруулах ба ойролцоогоор 20-25%-ийн тариф тогтоож магадгүй байна. Энэ нь АНУ-ын өндөр технологийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй юм.

2. Металлын үнэ хэлбэлзэх магадлалтай 🧐🧐🧐

  • Түүнчлэн БНХАУ-ын Гаалийн газар болон Худалдааны яамнаас АНУ-аас орж ирдэг 20 гаруй төрлийн метал, технологийн бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоохоо мэдэгдсэн нь АНУ-ын төмөр, гангийн салбарт сөргөөр нөлөөлж магадгүй.
  • Үүнээс шалтгаалж зэс, никель, хөнгөн цагаан зэрэг түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд огцом хэлбэлзэх магадлалтай. Хэрэв БНХАУ АНУ-аас импортлох төмрийн хүдрийн хэмжээнд хязгаарлалт тавьсан тохиолдолд энэ нь Монгол Улсын төмрийн хүдрийн экспортод шинэ боломж үүсгэж магадгүй байна.

3. Алтны үнэ өсөх магадлалтай 🔎🔎🔎

  • Худалдааны маргаан нь дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэж, эрсдэл дагуулж байгаа тул хөрөнгө оруулагчид найдвартай хөрөнгө болох алт руу хошуурах хандлагатай байдаг. Энэ нь алтны үнэ өсөх суурь шалтгаан болж магадгүй байна.
  • Хэрэв АНУ болон БНХАУ нь хэлцэлд хүрч чадахгүй, өрсөлдөөнөө улам ширүүсгэвэл алтны ханш болон бусад тарифын хүрээнд яригдаж буй түүхий эдүүдийн үнэ өсөх магадлалыг нэмэгдүүлж байна.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.