Skip links

 Хонг Конгийн хөрөнгийн бирж “China Evergrande Group”-ын хувьцааны арилжааг түдгэлзүүлэв.

Хятадын барилгын салбарын хоёр дахь том компани болох “China Evergrande Group”-ын Хонг Конгийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны арилжаагаа түр зогсоолоо.  

Санхүүгийн шинжээчид “China Evergrande Group”-ийн хямралыг 2011 оноос хойш ажиглагдсан Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтын эхлэл цэг гэж харж байна. Тус групп нийт 300 тэрбум ам.долларын өрийн дарамтад орсон нь зөвхөн манай урд хөршийн эдийн засаг төдийгүй дэлхийн санхүүгийн зах зээлд эрсдэл учруулж байна. Өнгөрсөн оны 10-р сард БНХАУ-ын Төв банк үл хөдлөх хөрөнгийн салбарын өрийн хямралыг зогсоох зорилгоор арилжааны банкуудад бэлэн мөнгө нийлүүлэх арга хэмжээг авч, “China Evergrande Group”-ийн дотоодын бондын өрийг цэгцлэх асуудлыг эхлүүлсэн ч тус салбар эргэн уналтад ороод байна.

Хятадын зүүн Зянсу муж, Хуайан дахь Эверграндын орон сууцны цогцолбор /Photo by str/afp via Getty images/

Нэгэн цагт Хятадын хамгийн их борлуулалттай бүтээн байгуулагч байсан бөгөөд одоо үл хөдлөх хөрөнгийн салбарт урьд өмнө тохиолдож байгаагүй хөрвөх чадварын хомсдолд ороод буй “China Evergrande Group” 2022 оны 1-р сарын 3-ны өдрийн 09:00 цагт компанийн хувьцааны арилжааг компани “дотоод мэдээлэл агуулсан мэдэгдэл” гаргах хүртэл түр зогсоосон хэмээн мэдэгдээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөөгүй байна. 

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: investing.com, hkexnews.hk

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.