Skip links

Хас банк ХК-ийн ХЭХ-аас онцлох 10 ишлэл 🔎

1. 2024 онд цэвэр ашиг 171.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 20.9%-иар өссөн бол өөрийн хөрөнгийн өгөөж 25.7%-д, нэгж хувьцаанд ногдох ашиг / EPS 163.1 төгрөгт хүрсэн байна.           

2. Нийт зээл болон санхүүгийн түрээсийн багц 3.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 34.5%-иар өссөн байна.       

    • Иргэдийн банкны зээлийн багц 2.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 34.6%-иар өссөн нь нийт зээлийн багцын 70.0%-ийг бүрдүүлж байгаа бол байгууллагын банкны газрын зээлийн багц 643 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 32.7%-иар өссөн нь нийт зээлийн багцын 17.4%-ийг эзэлж байна.   
    • Хас лизингийн багц 467 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 36.1%-н өсөлтийг үзүүлж нийт зээлийн багцын 9.3%-г бүрдүүлж байна.
    • Нийт харилцах, хадгаламжийн хэмжээ 3.4 их наяд  төгрөгт хүрч өмнөх оноос 19.1%-иар өссөн байна.     

    3. Харьцаа үзүүлэлтийн хувьд 1-р зэргийн өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлт 19.2% байгаа нь  Монголбанкны шаардлагыг 6.7%-иар давуулан биелүүлсэн байна. 1-р зэрэглэлийн өөрийн хөрөнгийн зохистой харьцааг 6.7%-иар давуулан биелүүлсэн нөөц нь цаашид активын өсөлт бий болгох болон ногдол ашиг тараах боломжийг бий болгохоос гадна бусад төрлийн эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөг даван туулах чадварыг бий болгоно гэж үзэж байгаа талаар мэдээлэл өгсөн.     

    4. Хас банк Нидерландын хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Германы хөрөнгө оруулалт хөгжлийн корпораци, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Франц улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай нийт 236 сая ам.долларын гэрээ байгуулж, 176 сая ам.долларыг татан төвлөрүүлсэн бөгөөд үлдэгдэл 60.0 сая ам.долларыг 2025 онд татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Гадаад эх үүсвэрийн хэмжээ 449 сая ам.долларт хүрч өмнөх оноос 35.8%-иар өссөн байна.         

    5. 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг ОУ-ын аудитын “Ernst & Young” ХХК гүйцэтгэсэн ба уг дүгнэлтэд санхүүгийн тайланг “үнэн зөв, бодитой илэрхийлсэн” тухай дурдсан байна.            

    6. Хас банк нь 2025 онд зээлийн багцыг 20%-иар, өөрийн хөрөнгийн өгөөжийг 24%-иас дээш байхаар гэх зэрэгчлэн IPO хийх үеийн проспектусын дагуу санхүүгийн гол гол үзүүлэлтийн өсөлтийг төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн.    

    7. Холбогдох этгээдэд олгосон зээлийн хэмжээ 2.1% байгаа нь Монголдоо №1 үзүүлэлт бөгөөд жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалсан хамгийн том давуу тал болох талаар ТУЗ-н дарга илтгэлдээ дурдлаа.              

    8. Олон улсын үнэлгээний Moody’s болон Fitch Ratings агентлагуудаас Хас банкны зээлжих зэрэглэлийг тус тус нэг шат ахиулан сайжруулсан байна.    

    9. Хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй зах зээлд гаргасан хувьцаанаас тодорхой хэсгийг эргүүлэн худалдан авч халааслах  хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна.      

    10. Банкны тухай хуулийн 36.1-т заасан шаардлагыг Хас банк нь эцсийн өмчлөгчийн түвшинд хангаж байгаа боловч шууд өмчлөгчийн түвшинд хангахгүй байгаа тул тус банкны 94.99%-н хувьцаа эзэмшигч Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-г Хасбанкинд нэгтгэх шийдвэр 2025/04/29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар гарлаа. Тэнгэр санхүүгийн нэгдлийн хувьд гадаад болон дотоодын нэр хүндтэй компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд болон хувь хүмүүсээс бүрдсэн нийт 10 хувьцаа эзэмшигчтэй байна.                             

    Бусад мэдээлэл

    Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

    Бондуудын нөхцөл

    Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

    Дотоод арилжаа
    • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
    • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
    • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
    • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

    IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

    • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
    • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

    Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

    Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

    Ulzii&Co capital app:
    Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

    Утсаар холбогдох:
    Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

    Данс нээх -> Гадаад данс нээх

    Салбараар үйлчлүүлэх

    Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

    Брокертой холбогдох утас : 89996377

    Данс нээх -> Дотоод данс нээх

    Ucc.mn вебсайтаар
    Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
    Ulzii&Co capital app
    Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
    Апп татах
    Салбараар үйлчлүүлэх
    Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.