Skip links

Хаан банкны ХЭХ-аас онцлох 10 ишлэл 🧐🔎

  1. Банкны нийт актив 20.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 17.0%-иар, нийт зээл 11.9 их наяд төгрөгт хүрч, 23.4%-иар нэмэгдсэн бол орон сууцны зээл хамгийн өндөр буюу 43.1%-иар өссөн байна. Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 17.3 их наяд төгрөгт хүрч, 17.2%-иар өссөн бол өөрийн хөрөнгө 2,465.0 төгрөгт хүрч, 18.0%-иар нэмэгдсэн байна.           
  2. Банкны цэвэр ашиг 639.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 14.3%-иар өсөж, төлөвлөсөн дүн 11.3%-иар давж биелсэн байна. Ингэснээр нийт активын өгөөж 3.4%, эздийн өмчийн өгөөж 28.9%-д хүрсэн байна.      
  3. Гадаадын 27 банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, нийт 331.3 сая ам.долларын эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн.  
  4. Ногоон зээлийн 13 нэр төрлийн бүтээгдэхүүнд 712 тэрбум төгрөгийн зээл олгосон ба энэ нь зах зээл (ногоон)-ийн 52.0%-ийг бүрдүүлж байна.  
  5. Монголбанкнаас хэрэглээний зээл олголтыг хумих үүднээс өр/орлогын харьцааг 50.0% болгож бууруулсан, тэтгэврийн зээлд нэмэлт нөхцөл тусгасан зэрэгтэй холбогдуулан банкнаас тухайн зээлд олгохоор төлөвлөсөн зээлийн зөрүүг жижиг, дунд бизнесийн зээл рүү шилжүүлэхээр төлөвлөсөн тухай мэдээлэл өгөв.      
  6. Тус банкаар хийгдсэн нийт гүйлгээний 99.96%-ийг цахим гүйлгээ эзэлдэг бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангах 2 дата төвийг барьж байгуулсан байна.   
  7. Байгууллагын хөгжил, бүтцийн өөрчлөлтийг хийх ажлын хүрээнд бизнесийн үйл ажиллагааны процессийг автоматжуулж, 2024 онд ойролцоогоор 96,000 ажлын цагийг хэмнэж, бүтээмжийг дээшлүүлсэн бол ажилчдын ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэхээр нийт ажлын цагийн 70.0%-ийг оффис, 30.0%-ийг зайнаас ажиллах хайбрид оффис, смарт оффис зэрэг ажлуудыг нэвтрүүлээд байна.             
  8. ТУЗ-ийн дэргэд үндсэн 4 хороо ажилладаг бөгөөд эдгээр хороодын дарга нарыг бүгд хараат бус гишүүдээс сонгон, томилсон байна.         
  9. Банкны тухай хуулийн 36.1-т заасан хязгаарлалт(20.0%)-ыг хангах хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тус банкны томоохон 2 хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн зарим хэсгийг өөрсдөө худалдах шийдвэрээ Хаан банканд хүргүүлсэн ба хуулийн дагуу тухайн худалдан авагчийг Монголбанкнаас шаардлага хангасан гэж үзсэн нөхцөлд биржээр дамжуулан хувь эзэмшлийг шилжүүлэх тухай мэдээлэл өгөв.       
  10. 2025 оны бизнес төлөвлөгөөг ТУЗ-өөр батлуулсан бөгөөд эдийн засгийн ердийн нөхцөлд тус банк энэ оны цэвэр ашгийн зорилтыг 660.0 тэрбум төгрөг байхаар тусгасан тухай мэдээлсэн.           

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.